Иргэдийн цалингийн худалдан авах чадвар 40-70 хувь унасан байхад цалин хасах тухай ярьж болохгүй
“Ажилдаа” хэлэлцүүлэг
2015.10.30
Эдийн засаг, Худалдаа

Иргэдийн цалингийн худалдан авах чадвар 40-70 хувь унасан байхад цалин хасах тухай ярьж болохгүй

“Ажилдаа” хэлэлцүүлгийн энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан болон, УИХ-ын гишүүн С.Ганбаатар нар хүрэлцэн ирсэн байна.

УИХ 2015 оны төсвийн тодотгол, 2016 оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Төсөв дээр чуулганы хуралдаанаас ямар ямар өөрчлөлт гарав. Яг одоогийн байдлаар цалин нэмэх хасах асуудал юу болж байна?

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

-Энэ удаад нилээн танасан төсөв орж ирсэн. Үүнд олон жил зардлаа хамаагүй нэмж байсан жишгийг Б.Болор сайд өөрчлөх эрэмгий бэрхшээлтэй талыг даван туулж орж ирсэн нь сайн хэрэг. Хамгийн гол шүүмжилж байсан зүйл бол цалин орлогыг бууруулахаар орж ирсэн. Энэ байж болохгүй. Хүмүүсийн цалингийн худалдан авах чадвар 40-70 хувь уначихсан. Өнөөдөр үндсэндээ 500 мянган төгрөгийн орлоготой байсан хүн бол жилийн өмнөхтэйгөө харьцуулбал 250 мянга болсон.

Зөрүү мөнгө нь хармайндаа байхдаа алга болсон гэсэн үг. Ийм нөхцөл байдалд юун буух бэ. Ингэж болохгүй. Монголын үйлдвэрчний холбооны хүндэт ерөнийлөгчийн хувьд, энэ парламентад сууж байгаагын хувьд үүнийг хатуу эсэргүүцэх байр суурь гаргасан. Ний нуугүй хэлэхэд Засгийн газар дотор жирийн хүмүүсийг өмгөөлж хамгаалдаг Г.Баярсайхан гишүүн Хөдөлмөрийн яам бол хатуу байр суурьтай байсан.

Энэ бол хамгийн хүнд яриа байлаа. Цалин орлогыг бууруулах тухай ярихаа болиочээ. Тэрний оронд гурван том компанид 85 тэрбум  төгрөгийг гаргаж өгнө үү гэж заасан. Бид захиргаа, үйлчилгээний албан хаагчдын цалинг буулгахгүй гэдгээ төсвийн байнгын хороон дээр шийдэж чадсан. Хэлэлцүүлэг ид явж байна.

Бүрэн эхээр нь бичлэгээс ....

/1-р хэсэг/

УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан:

-МУ-ын засгийн газрын хуралдааны үеэр, бас бусад үед ч энэ асуудлаар санал солилцож байсан. Хөдөлмөрийн яамны хувьд байр суурь тодорхой. Гурван талт хэлэлцээрийн дагуу хүлээсэн үүргээ засгийн газар ухамсарлаад үүргээ биелүүлэх ёстой. Яг бодит байдал дээр цалин нэмэх бололцоо боломж хүнд байгаа л даа.

Үүнийг аль аль талдаа ойлгоод төсвөө цомхон болгоод, тэвчиж болох зардлаа хэмнэх уриалга гаргасан. Эдийн засгийн хямралын үед ашиг олоод байдаггүй юм аа гэхэд хамтдаа хохирол багатай даван гарах ёстой гэдгийг хэлмээр байна. Их няд төгрөгийн төсвийн цоорохой байгаа. Энэ бол биднээс үл шалтгаалж байна.

Манай орны дэлхийн зах зээл дээр гаргаж байгаа бараа бүтээгдэхүүний үнэ 50,60 хувиар унасан. Өнөөдөр бодит эдийн засагтай байна. Ийм үед 180 гаруй мянган хүмүүс байгаа. Төр ийм их данхар байх нь хэр оновчтой вэ? Гэдгийг сөхөж ярих ёстой.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...

/2-р хэсэг/

ШИНЭ МЭДЭЭ