2010.10.26
Улстөр

Б.Бат-Эрдэнэ: Тулгамдсан асуудал нь тусгаар тогтнол

МАХН-ын Их хурал ирэх сарын 4-6-ны өдөр болно. Хурлаараа уугуул нэрээ сэргээх, узэл баримтлалаа өөрчлөх болон бутэц зохион байгуулалт зэрэг олон асуудлыг хэлэлцэнз. Намын уугуул нэрийг сэргээж, үзэл баримтлалаа өөрчлөх нь ямар нөлөө узуулэх талаар зарим хүмүүсийн саналыг сонслоо.

-Нам амьд организм учраас байнга шинэчлэгдэж байх ёстой. МАХН уугуул нэрээ сэргээх гэж байна. Үүнийг дэмжиж байгаа. Олон нийтийн зүгээс ч сайнаар хүлээн авч байгаа гэж бодож байна. Мөн үзэл баримтлалдаа тодотгол хийж байгаа.

Хамгийн тулгамдсан чухал асуудал нь тусгаар тогтнол. Тусгаар тогтнолыг бид сүүлийн 20 жил яриагүй. Гадныхан, даяаршлыг хэт шүтсэн давалгаанд өртөх боллоо. Ганцхан жишээ хэлье. Монгол орны газар нутгийн бүрэн бүтэн байдал эргэлзээтэй байгаа. Магадгүй тусгай зөвшөөрөлтэй газар нутгийг улсын мэдлийнх гэж хэлж байгаа ч эргэлзээтэй юм шиг. Бодит байдал дээр Монгол орныхоо байгаль орчны тэнцвэртэй байдлын хадгалахын тулд 30 хувьд өгсөн хайгуул, ашиглалтын лицензийг цуцлах төрийн бодлого гаргаад ч дийлэхгүй байна шүү дээ. Хэрэгжүүлэх хүсэл сонирхол алга. Харин үзэл баримтлал өөрчлөхгүй зөвхөн тодотгоно.

ШИНЭ МЭДЭЭ