Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Нямбаатар
2015.11.19
Орон нутгийн хөгжил

“Шийдэл” төслийн хүрээнд 100 иргэнд газрын гэрчилгээ гардуулжээ

Сонгинохайрхан дүүргийн 100 иргэн олон жил амьдарсан газраа эзэмших эрхийн гэрчилгээгээ гардан авлаа.

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд газар дээрээ олон жил суурьшсан ч төрийн хүнд суртал, ажлын зав чөлөөгүй байдлаасаа шалтгаалан газраа өөрийн нэр дээр албан ёсоор эзэмшиж чадаагүй айл өрх олон байдаг ажээ. Мөн өрх гэр үүсгэсэн хүүхдүүд нь газаргүйгээсээ аав ээжийнхээ хашаанд бөөгнөрөн амьдардаг үзэгдэл ч мөн хүн амын бараг дийлэх хувийг эзэлдэг гэхэд хэлстэхгүй аж.

Тиймээс Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Нямбаатар санаачлан “Шийдэл” хэмээх төслийн хэрэгжүүлж эхэлсэн байна. Төслийн хүрээнд иргэдэд олон жил амьдарч байгаа газрыг нь эзэмшүүлэх, хашаандаа олон өрх амьдарч байгаа бол нэг өрхөд нь шинэ газар олгох асуудлыг шийдэж байгаа юм.

Мөн иргэний бичиг баримтгүй иргэдийг бичиг баримтжуулах ажлыг зохион байгуулж байгаа ажээ. Төслийн хүрээнд  эхний ээлжинд 100 гаруй иргэн иргэний цахим үнэмлэхээ аваад байсан бол энэ удаад ийнхүү 100 иргэн газрын гэрчилгээгээ хүлээн авлаа. Цаана нь 4000 гаруй иргэн өргөдөл, хүсэлтийнхээ хариуг хүлээж байгаа юм. 

ШИНЭ МЭДЭЭ