2011.09.16
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Б.Бат-Эрдэнэ гишүүн "уураа" барж байна

Засгийн газраас "урт нэртэй" хуулийн хэрэгжилтийг шалгаж, "Алтан Дорнод Монгол", "Монгол газар" зэрэг 40 гаруй компанид байгаль орчны эсрэг гэмт үйлдлийнх нь төлөө эрүүгийн хариуцлагад татаад эхэлчихсэн. Гэвч бусад 240 гаруй уурхайд алт олборлосоор байгаа нь Б.Бат-Эрдэнэ гишүүний уурыг барж буй гэнэ.   Тэрээр саяхан Онон голын эх дээр алт олборлож байгаа Уул уурхайн ассоциацийн харъяа нэгэн компанийг шүүхэд өгөхөө мэдэгджээ. Гэхдээ эрхэм гишүүн уг компанийн эздийн нэрийг олонд дэлгэхийг хүсэхгүй Байгаа аж. Харин ирэх долоо хоногт үзэгчдэд хүрэх "Монголоо шинэчилье" нэвтрүүлэгт оролцож уул уурхайн луйварчдыг "бут авах" сурагтай байна. Ийнхүү тэрээр "газар малтагчид”-ыг “дуэльд” дуудаж эхэлсэн нь өөрийнхөө санаачилаж, батлуулсан “урт нэртэй” хуулийн үр шимийг үзэхээр сэтгэл шулуудсаных юм болов уу даа.


ШИНЭ МЭДЭЭ