Б.Бат-Эрдэнэ:Квотыг би 100 хувь дэмжинэ
2011.11.15
Улстөр

Б.Бат-Эрдэнэ:Квотыг би 100 хувь дэмжинэ

Ийм том чуулганыг зохион байгуулж байгаа НАМЭХ-ны ерөнхийлөгч Д.Оюунхорол, Удирдах зөвлөлийн гишүүдэд талархал илэрхийлье. Эмэгтэйчүүд Та бүхэн бол улс орны амьдралын гол ачааг нуруундаа үүрэлцэж яваа гавьяатай хүмүүс. Би 97 насыг зооглосон буурайн дэргэд, хоёр
сайхан ээжийн гар дээр хүн болсон хүн. Би гурван эгч, нэг ахтай. Гурван эгч минь намайг үүрч, дүүрч хүн хийсэн. Бурхан надад гурван сайхан охин заяасан. Та бүхэн шиг гайхалтай сайхан монгол эмэгтэйтэй ханилж өдий зэрэгт хүрсэн. Би Монголын сайхан эмэгтэйчүүд, ээжүүд маань үргэлж жаргаж, үргэлж баяр жаргалтай яваасай гэж чин сэтгэлээсээ хүсэж явдаг хүн. Би уламжлалт ёсыг шингээж авсан бөх хүн. Монгол бөхийн ёс жудагт эмэгтэй хүнийг дээдлэх, хайрлах сэтгэл цаг ямагт байдаг. Монгол эмэгтэйчүүд бол дэлхийн талыг эзэлсэн хүлэг баатруудын ээжүүд шүү. Эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах төвшний оролцоог нэмэгдүүлэх квотын асуудлыг би 100 хувь дэмжинэ гэдгээ бас хэлмээр байна.

ШИНЭ МЭДЭЭ