Аливаа гэрээ, хэлцэлд Монгол түмний эрх ашиг орхигдох учиргүй
2011.09.14
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Аливаа гэрээ, хэлцэлд Монгол түмний эрх ашиг орхигдох учиргүй

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ бичиж байна

Монголын Үндэсний тусгаар тогтнолын хөдөлгөөн өрнөсөн 1911 онд Сэцэн хан аймгийн Жонон вангийн хошуунд малчин ард Дамдины гэрт нэгэн хүү мэндэлсэн нь хожим олны дунд Хөдөөгийн хэмээн алдарсан манай нэрт эрдэмтэн Д.Пэрлээ байсан гэдэг. Тэрээр Монголын түүх болон археологи судлалд хэмжээлшгүй их хувь нэмэр оруулсан гавьяатан билээ.

 

Түүний оролцсон Монгол Зөвлөлтийн археологийн анги Өмнөговь аймгийн Ханбогд сумын Оюутолгой, Манлай сумын Төхөм гэдэг газар МЭӨ 4-3 мянган жилийн тэртээ заг түлж зэсийн хүдэр хайлуулж байсан зуухыг малтан шинжилсэн байдаг. Чулуугаар барьсан зуухан дотроос зэсийн хайлш шаар, загийн шатсан нүүрс, үнс олджээ.

 


Холч ухаант өвөг дээдэс эх дэлхий, байгаль орчиндоо эз-ний сэтгэлээр хандаж, бусдаас дутахгүй боловсруулах технологитой байсныг гэрчлэх алт, төмөр, үнэт чулуу, дагалдах металлын нэрээр тэмдэглэг дэн үлдсэн газар монгол нутагт тун ч элбэг.

 

Эдгээрээс хамт орших үнэт чулууныхаа нэрээр гадаад дотоодод танигдсан Оюутолгойн зэс-алтны орд бол үе үеийн Монголын ард түмний татварын хөрөнгөөр хийгдсэн судалгаа шинжилгээний үр дүн хэмээн хэлэх эрх бидэнд бий. Одоогоос 50 гаруй жилийн өмнө буюу 1957 онд Оросын геологич Петрович Оюутолгойд очиж судлаад, зэсийн илрэл байна гэж тэмдэглэснээр ма най геологичид судалгаа шинжилгээ хийж эхэлсэн байдаг.

 

1980 онд Оюутолгой орчмын талбайд Монгол Оросын хамтарсан региональ геохимийн судалгаа явагдаж Төв Оюугийн хэмжээнд зэсийн эрдэсжилт, хувиралт, молибденийн гажилт тогтоож байжээ.

 

1997 оны Ашигт малтмалын тухай хуулиар Монголын төр хайгуулын тусгай зөвшөөрлийг хэнд, ямар нөхцөл шаардлагаар шилжүүлэх эрхээ алдсаны уршгаар Оюутолгойн хайгуулын лиценз хэд хэдэн удаа дамжин зарагдсаар ВНР компани мэдэлд очжээ. ВНР компанийн геологичидтой хувийн харилцаатай байсан Айвенхоу Майнз компани тавиад жилийн геологи хайгуулын их бага судалгаатай тус ордын хайгуулын лицензийг сонирхож, уул уурхайн "жуниор" компани хэдий боловч 2000 онд лицензийг өөрийн нэр дээр шилжүүлж авснаар өнөөдрийн Хөрөнгө оруулалтын гэх гэрээний луйвар амилсан түүхтэй.

 

"2006 оны Ашигт малтмалын тухай хуулийн 29-ийн 4-т зааснаар Хөрөнгө оруулалтын хэмжээ нь 100 сая америк доллароос дээш бол Улсын Их Хурал тус тус хэлэлцэнэ" гэсэн бүрэн эрхийн дагуу Улсын Их Хурал 2009 оны долдугаар сарын 16-ны өдрийн 57 дугаар тогтоолоор Гэрээ байгуулах удирдамжийг Засгийн газарт үүрэг болгосноор Хөрөнгө оруулалтын гэрээний нөхцөлийг хоёр тал харилцан тохиролцох эрх зүйн орчин бүрдсэн билээ.

 

“Гэрээ" гэдэг бол хоёр талд харилцан ашигтай байх хэлцэл юм. Хоёр талын эрх ашиг жингийн тэнцвэрийг хадгалж байж сая гэрээ гэж нэрлэгддэг. Айвенхоу Майнзын зүгээс жингийн нэг талд урт хугацаанд бага татвар төлөх нөхцөл тавьсан. Өөрөөр хэлбэл, Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах гол зорилго нь ердөө энэ юм. Бага татвар төлнө гэдэг бол монгол улсад л бага мөнгө орж ирнэ гэсэн үг. Ялангуяа Оюутолгой шиг агууламж ихтэй ордын хувьд Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах нь Монголын талд ашиггүй хувилбар гэж олон улсын шинжээчид хэлдэг. Иймээс жинг тэнцүүлэх зорилгоор УИХ-аас 2008 онд 40,2009 онд 57 дугаар тогтоолуудыг гаргасан юм. УИХ нь ард түмний төлөөллийн хувьд Хөрөнгө оруулалтын гэрээ монголын талд ашигтай байх хувилбарыг хуульчилсан хэрэг.

 

Монгол Улсын Засгийн газар 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Хөрөнгө оруулагч талуудтай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан.

 

Энэхүү Хөрөнгө оруулалтын гэрээ нь Монгол Улсын Засгийн газар болон Айвенхоу Майнз Монголия Инк ХХК, Айвенхоу Майнз Лимитед, Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед Компани хоорондын хөрөнгө оруулалтын гэрээ гэсэн нэртэй бөгөөд гэрээний эхний хуудсан дахь дараахь хэдэн мөрд таны анхаарлыг хандуулъя.

Ашигт малтмалын тухай Монгол Улсын хуулийн 29 дүгээр зүйл, Монгол Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 40 дүгээр, 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 57 дугаар тог-тоол, Монгол Улсын Засгийн газрын2009 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 308 дугаар тогтоолыг тус тус үндэслэн:

 

...Хөрөнгө оруулалтын гэрээг...

Улсын ИхХурлын 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 57 дугаар тогтоолоор энэхүү Гэрээг байгуулах эрхийг Монгол Улсын Засгийн газарт олгосон бөгөөд уг Гэрээнд гарын үсэг зурсан Талууд түүгээр тодорхойлогдсон эрх, үүргийг заавал биелүүлэх үүрэг хүлээж, дараахь нөхцөлтэйгөөр харилцан тохиролцов." хэмээжээ.

 

Хэрэв та гэрээг цааш үргэлжлүүлэн уншвал эл Хөрөнгө оруулалтын гэрээ үндэслэсэн УИХ-ын 40 дүгээр тогтоол, гэрээ байгуулах эрхийг Монгол Улсын Засгийн газарт олгосон УИХ-ын 57 дугаар тогтоолын агуулгыг олж уншихгүй. Иймээс дээрх УИХ-ын тогтоол ёсоор Засгийн газар ямар зарчим,  удирдамжийг биелүүлэх үүрэгтэй байсныг тус гэрээнд орхигдуулсныг товч сануулъя.

 

УИХ-ын 2009 оны 57 дугаар тогтоол нь "Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний тухай" гэсэн гарчигтай дор дурдсан агуулгатай акт юм

 

Нэг. Оюутолгой ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьцааны төрийн эзэмшлийн доод хэмжээг 34 хувиар тогтоосугай.

Хоёр. Оюутолгой ордыг ашиглахтай холбогдуулан хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тог-тоомжид нийцүүлэн Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 40 дүгээр тогтоолоор баталсан үндсэн зарчим, удирдамж, Эдийн засгийн байнгын хорооны 2009 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн санал, дүгнэлтийг харгалзан байгуулахыг Зас-гийн газарт зевшөөрсүгэй.

Гурав. Эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа төрийн эзэмшлийн хувьцааны хэмжээг 50-иас доошгүй хувьд хүргэж нэмэгдүүлэх асуудлыг хөрөнгө оруулагчтай тохиролцон шийдвэрлэхийг Засгийн газарт үүрэг болгосугай.

 

Оюутолгойн ордыг ашиглахтай холбогдсон Хөрөнгө оруулалтын гэрээ УИХ-ын 40 дүгээр тогтоолоор баталсан үндсэн зарчим, удирдамжид нийцсэн ганц тохиолдолд Засгийн газарт гэрээ байгуулахыг УИХ-ын 57 дугаар тогтоолын хоёр дугаар заалтаар зөвшөөрсөн нь маш тодорхой байна. Цааш тодруулах үүднээс 40 дүгээр тогтоолоор баталсан зарчим, удирдамжийгдор сийрүүлье:

 

  • Гэрээг хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжуудад нийцүүлэн хийх,
  • Анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа 50 хувь болгох асуудлыг гэрээнд тусгах,
  • Орд түшиглэн байгуулагдах Компанийн хувьцааны Монголын талын хувийг шууд эзэмших,
  • Гэрээнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, албан татварын тодорхой хэсгийг урьдчилан авахаар тохиролцох гэх мэт 9 удирдамжийг Засгийн газарт үүрэг болгосон байдаг.

Гэтэл Хөрөнгө оруулалтын гэрээнд:

"1,6, Төр нь Хөрөнгө оруулагчийн энгийн хувьцааны 34 хувийг өмчлөх ба энэхүү Гэрээний хугацааг энэхүү Гэрээний 15.11-д заасны дагуу сунгасан бол ийнхүү

Сунгаснаасхойш1 жилийн дотор Хувь нийлүүлэгчдийн гэрээгээр харилцан

тохиролцсон нөхцөлөөр Хөрөнгө оруулагчийн энгийн хувьцааны хувийг нэмж өмчлөх сонголт хийх эрхтэй" хэмээн тусгасан байна. Гэрээний 15.11 -д заасны дагуу гэдгийг тодруулбал...

 

"15.11. Энэхүү Гэрээний эхний 30 жилийн хугацаа дуусгавар болохоос 12-оос доошгүй сарын өмнө Хөрөнгө оруулагч нь Засгийн газарт мэдэгдэл өгснөөр энэхүү Гэрээг 20 жилийн хугацаагаар сунгах..". гэсэн нь засгийн газар эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа төрийн эзэмшлийн хувьцааны хэмжээг 50-иас доошгүй хувьд хүргэж нэмэгдүүлэх асуудлыг хөрөнгө оруулагчтай тохирол-цон шийдвэрлэх үүрэг өгснийг биелүүлээгүй орхисон юм.

 

Мөн Гэрээнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, албан татварын тодорхой хэсгийг урьдчилан авахаар тохиролцох гэсэн үүргээс ухарч, 125 сая ам. долларыг Айвенхоу Майнзаас Засгийн газар өндөр хүүтэй зээлж (дараа нь нэмж 250 сая ам. доллар болгосон) авсныг бид мэднэ.

 

Хөрөнгө оруулагч тал Оюу-толгой ордын Хөрөнгө оруулалтын гэрээг хийх гол зорилгодоо дараахь байдлаар хүрсэн байдаг.

 

Хөрөнгө оруулалтын гэрээ-ний 2.24.1 .-д "ЭнэхүүГэрээний 2.24.2-т зааснаас бусад тохиолдолд, Ашигт малт-малын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-д заасны дагууг Гэрээний заалтууд нь энэхүү Гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш батлагдсан хууль тогтоомж, дүрэм журмын заалтуудаас үл хамааран энэхүү Гэрээний хүчин төгөлдөр байх хугацаанд хүчинтэй байна," гэсэн энэ заалт нь Монгол улсын хууль тогтоомж энэ гэрээнд үйлчлэхгүй гэдэг утгыг шууд илэрхийлж байна.

 

УИХ-ын 2008 оны наймдугаар сарын 25-ны ээлжит бус хуралдаан дээр Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль буюу 68 хувийн татварыг хүчингүй болгож байгаатай холбогдуулан УИХ-ын дарга энэ хуулийг орлох хуулийн Төслийг яаралтай танилцуулахыг даалгаж, мөн протоколоор Засгийн газарт үүрэг өгсөн байдаг.

 

Гэтэл гэрээ байгуулахаас бүтэн нэг жилийн өмнө УИХ-аас үүрэг өгсөн байхад 2 жилийн хойно гэрээ байгуулсны дараа 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Ашигт малтмалын тухай хуулийн 47.4-т "Тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөрийн тухай" нэмэлт өөрчлөлтийг нэмсэн.

 

Уг хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцсэн УИХ-ын нэгдсэн чуулган дээр хариуц-сан сайдууд хариулахдаа "Ашигт малтмалын хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг боловсруулсан байгаа гэхдээ Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хамруулах боломж-гүй" гэж хэлсэн нь тухайн үеийн миний тэмдэглэлд байна.

Хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийг хүчингүй болгон зогсоож, орлох хууль батлах   ажлыг  зориудаар гацааж, зохиомлоор хууль зүйн хийдэл үүсгэснийг хэлэхгүй өнгөрөх аргагүй.

 

Анхнаасаа Хөрөнгө оруулалтын гэрээг хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжуудад нийцүүлэн үед энэ төслийн өртөг гэнэт хоёрхон дахин нэмэгдсэн бөгөөд Монгол улсаас үндэслэлгүй нэмсэн төслийн өртгийн 34 хувийг нэхэж, энэ 34 хувьд оногдох 2.7 тэрбум долларыг хүүтэй тооцон орд ашиглалтад орсны дараа суутган авахаар тохиролцжээ. Уг хөрөнгө оруулалтын гэрээнд Улс орны эрх ашигт ноцтой хохирол учруулах олон заалт бий бөгөөд зөвхөн нэг заалтыг дурдахад хөрөнгө оруулалтын гэрээний 9.10.3-т: Бүтээгдэхүүний экспорт борлуулалтын солилцооноос гадаад улсад олсон бүх орлогоо гадаад улсад хадгалах болон чөлөөтэй зарцуулж болно. Энэ нь эх орны минь алт эрдэнэс ухаж ачигдаад төлбөр нь буцаж ирэхгүй гэсэн үг.

 

УИХ-ын Тамгын газрын дэргэдэх Судалгааны төвөөс дээрх 34 хувьд оногдох төлбөр, хүүг тооцож судлаад, Оюутолгой ордыг ашиглах төслийн энэ хувилбар Монгол улсад ямар ч ашиггүй гэсэн тооцоо хийсэн байдаг.

 

УИХ-ын бүтцийн байгууллага болох Аюулгүй байдал, Гадаад бодлогын байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг ажиллаад гаргасан санал дүгнэлт түүнчлэн Аюулгүй байдал, Гадаад бодлогын байнгын хороо болон Хууль зүйн байнгын хорооны 2010 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдрийн албан тоотоор УИХ-ын 40, 57 дугаар тогтоолуудад заасан удирдамжид Хөрөнгө  оруулалтын гэрээг нийцүүлэхийг удаа дараа шаардсан боловч Засгийн газар сайжруулах талаар бодиттой ажил хийлгүй Монгол улсын эрх ашгийн дээгүүр бусдын ашиг сонирхлыг эрэмбэлж, УИХ-ын тогтоолд нийцүүлэх талаар санаачилга гаргалгүй аргалсаар өдий хүргэж байна.

 

УИХ-ын 57 дугаар тогтоолоор энэхүү Гэрээг байгуулах зөвшөөрлийг Засгийн газарт олгосон боловч хүлээсэн үүргээ гүйцэтгэхээс татгалз-сан Засгийн бодлогыг хэрхэн дүгнэх вэ?

 

УИХ-ын нэр бүхий гишүүд бид 2011 оны есдүгээр сарын 7-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайдтай уулзаж, энэ оны аравдугаар сарын 1-ний өмнө УИХ-ын 40,57 дугаар тогтоолуудад заасан удирдамжид Хөрөнгө оруулалтын гэрээг нийцүүлэн, сайжруулахыг албан ёсоор шаардсан шаардлагыг гардуулсан. Уулзалтын үеэр Ерөнхий сайд С.Батболд энэ асуудлаар намрын чуулган дээр танилцуулга хийнэ гэж хэлсэн.

 

Харин бид урьдын адил засдаг гурван сайдаа наашаа түлхэж, УИХ-ын чуулганд мэдээлэл, танилцуулга хийх нэрээр аргалж өнгөрөөх биш, эх орон улс үндэстний язгуур эрх ашгийн үүднээс хөрөнгө оруулагч талтай хэлэлцээрт орж, гэрээг өөрчлөх нь Засгийн газрын үүрэг, тийм боломж бүрэн бий, Монгол Улсын үндсэн хуулийн 41 дүгээр зүйлийн 1-д Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, терийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна гэсэн үндсэн үүргийн сануулж хэлснээр уулзалт өндөрлөсөн.

 

Улсын Их Хурлын 2011 оны Хаврын ээлжит чуулганыг нээж УИХ-ын дарга Д .Дэмбэрэл хэлсэн үгэндээ "Оюутолгой ордын талаар Улсын Их Хурлаас гаргасан тогтоолын хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа Монголын талын эзэмших хэмжээг 50 хувьд хүргэх зарчмын заалт, байгалийн баялаг ашигласны төлбөрийг өсөн нэмэгдүүлэхээр тогтоосныг стратегийн ордуудын гэрээнд тусгах ёстой гэж үзэж байна. Энэ нь бүхэлдээ Монгол орны эрх ашигтай холбоотой асуудал" гэснээс үзэхэд Оюу-толгойн Хөрөнгө оруулалтын гэрээг засч сайжруулах, харилцан ашигтай болгох шаардлага тов тодорхой байна.

 

Өнөөдөр монголчууд бид бүтэн зууны өмнө Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнүүлж, 1921 оны Ардын хувьсгалаар шинэ Монгол Улсаа байгуулсан хэдий ч 1961 онд НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элсэх хүртэл тусгаар тогтнолоо гадаад улс орноор хүлээн зөвшөөрүүлэх гэж царайчилж байсан үеэ их гүрнүүдийн төрийн дээд удирдлагууд шил шилээ дарсан айлчлалын тоосонд мартах эрхгүй. Аливаа гэрээ, хэлцэлд монгол түмний эрх ашиг орхигдох учиргүй.

ШИНЭ МЭДЭЭ