Шинэ намаас айж байгаа бүлэглэлүүд бидний эсрэг ямар их хүчтэй ажиллаж байгааг харж байна
ХҮН-ын дарга С.Ганбаатар
2016.03.04
Улстөр

Шинэ намаас айж байгаа бүлэглэлүүд бидний эсрэг ямар их хүчтэй ажиллаж байгааг харж байна

ХҮН-ын дарга С.Ганбаатар тэргүүтэй тус намын хэсэг нөхөд өчигдөр хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн юм. С.Ганбаатар хэвлэлийн хурлын эхэнд “Өнөөдөр ХҮН-ын Төв хороо хуралдаж, албан ёсны шийдвэрээ гаргалаа. Уг шийдвэрээ нийт ард иргэдэд танилцуулъя. ХҮН-ын анхны их хурлаас батлагдсан Төв хорооны албан ёсны 58 гишүүний 43 нь буюу 74.1 хувь нь өнөөдөр энэ хэвлэлийн хуралд оролцож байна.

Төв хорооны хурлаар нэгдүгээрт, манай намын дотор, удирдлагын бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон. Хэдэн дарга сольсон явдал биш. Энэ нам шударга, нэг хэсэг хүмүүсээс хамааралтай бус, нийт гишүүд нь ХҮН-ын эзэд, шийдвэр гаргагч нь гэдгийгбаталгаажуулсан. Нам чиг шугамдаа үнэнч байхаа илэрхийлсэн. Бусад намуудын 20 жил хийж чадаагүй ажлыг бид хоёр сарын дотор хийж шударга нам ямар байх ёстой вэ, гишүүдээ яаж дээдлэх вэ гэдэг талаар шийдвэрээ гаргалаа. Хоёрдугаарт, биднийг энэ их үйл хэргийн төлөө явж байхад маш олон бүлэглэл, хүсэл шуналын тулам болсон Монгол орны тусгаар тогтнолыг зарж идэж байгаа бүлэглэлүүд бидний өөдөөс ажиж байгаа. Тэдний төлөө манай журмын гурван нөхөр урвасанд үнэхээр харамсалтай байна” гэж байлаа.

Түүнээс сэтгүүлчид дараахь зүйлийг тодрууллаа.

-Та намынхаа Хариуцлагын ерөнхий хороог яагаад татан буулгах тушаал гаргасан юм бэ. Тэр тушаалаас үүдэж энэ бүх хагарал үүсчих шиг боллоо. Мөн өчигдөр таныг огцруулсан. Үүнд ямар хариулт өгөх вэ? 

-...(Тэрээр энэ асуултад хариулахаас татгалзаж үүнд манай намын хариуцсан хүн нь хариулт өгнө гэсэн юм)

-Намын дарга намынхаа эв нэгдлийг хамгаалахын төлөө, гишүүдээ эвтэй байлгахын төлөө ажилладаг. Гэтэл таныг ХҮН-д орж ирснээс хойш байдал бишидлээ гэх юм?

-ХҮН-ын Төв хорооны хурал хуралдаж албан ёсоор шийдвэрээ та бүхэнд танилцуулж байна. Шинэ намаас айж байгаа бүлэглэлүүд бидний эсрэг ямар их хүчтэй ажиллаж байгааг харж байна. Бид Монголын улс төрд шинэ уур амьсгал, шинэ хүч болно гэдэг нь тодорхой болж байна. ХҮН-ын даргын хувиар Сайнхүү овогтой Ганбаатар миний зүгээс хэлэхэд манай нам нийт ард иргэдээрээ, сонгуулиар дүн тавиулж, ард түмэндээ үйлчлэхийн төлөө ажиллана. Харин сонгуулиас өмнө мөнгөтэй бүлэглэлүүд шургалан орж, бидэнд ард иргэдийн өмнөөс дүн тавих гэж байгаа оролдлого нь бүтэхгүй гэж хэлье. Бүтэхгүй шүү. Тэдэнд мөнгө байж болно. Бидэнд ард иргэдийн маань дэмжлэг байгаа. ХҮН бол иргэнийхээ төлөө, шударга байхын төлөө л зүтгэж байгаа. Бид байгаагаараа л байна.

-Та бүхний ард ямар нэгэн томоохон санхүүжүүлэгч байна уу. “Алтан Дорнод Монгол” компанийгхардаад байгаа?

-ХҮН-ын ард нийт гишүүд, дэмжигчид байгаа. Тэдний дотор маш олон жижиг, дунд бизнес эрхлэгчид, бизнесийн төлөөлл үүд байгаа. Гишүүнээр элссэн манай бизнесийн төлөөллийг ямар нэгэн аргаар намнах төлөвлөгөө аль хэдийнэ яваад эхэлчихсэн.  Намын дарга С.Ганбаатарын. эсрэг бүтэн хоер сар кампанит ажил явууллаа. Тэдний сум; нь дуусч байх шиг байна. Би аз жаргалтай байна. ХҮН-ыг сонгуульд удирдаж орж, ялалт байгуулна гэдэгтээ улам итгэлтэй болж байна.

-Та битүүний өдөр яагаад тийм тушаал гаргасан юм. Тэр өдөр хүн бүрийн анхаарал Цагаан сард хандчмхсзн байсан. Тийм бэлгэ дэмбэрэлтэй өдөр халах, татан буулгах тушаал гаргасан нь фэнг шүйтэй холбоотой юм уу?

-Битүүний өдөр хамаг тоос шороогоо гөвж, муу муухай юмнаасаа салдаг нь Монголын ёс гэж байлаа. Уг хэвлэлийн хуралд ХҮН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон Д.Гантулга, намын дэд дарга Ж.Лхагвасүрэн нар үг хэлж чадаагүйдээ бухимдаж “Энэ сарын 2-нд хуралдсан манай намын Төв хорооны хурлын шийдвэр хүчин төгөлдөр. ХҮН-ыг С.Ганбаатараар удирдуулахгүй. Албан ёсны дарга нь Б.Найдалаа. Бид энэ асуудлаар Улсын дээд шүүхэд хандсан.

“Алтан Дорнод Монгол” компанийн хамгаалагч нар хэвлэлийн хурлын үүдэнд зогсчихоод биднийг дотогш оруулсангүй. С.Ганбаатар дарга шударга бус, хууль бус зүйл хийж байгаа гэдэг нь энэ бүхнээс илэрч байна. Хэрэв зүй ёсных байсан бол бидний нүүрэн дээр ярих байсан юм” гэж байлаа.

ШИНЭ МЭДЭЭ