2016.04.05
Орон нутгийн хөгжил
Сүхбаатар аймаг дөрөв дэхь удаагаа “Шилдэг аймаг” боллоо
Тухайн ондоо ажил үйлсээрээ манлайлсан, аймаг нийслэлд Монгол Улсын Засгийн газраас нэрэмжит шагналаа гардууллаа.
“Найман жилийн хугацаанд нийт Сүхбаатарчууд Монгол улсдаа дөрөв дэхь удаагаа “Шилдэг аймаг”-аар шалгарч байна. Энэ жилийн хувьд их онцлогтой жил болж байна. Олон жилийн өмнөөс хийсэн суурь бүтэц, бүтээн байгуулалтын ажил, алсын бодлоготой хийсэн ажлуудынхаа үр өгөөжийг хүртсэн жил боллоо” гэж Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь хэллээ.