2016.04.27
Орон нутгийн хөгжил
Улсын тэргүүний сумаар Цагааннуур сум шалгарлаа
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум “Улсын тэргүүний сум”-аар шалгарлаа.
Тус шагналыг гардуулан өгөх ажиллагаа өнгөрсөн долоо хоногт Цагааннуур суманд гардуулан өгч, сумын иргэд Засгийн газрын шагналыг баяр ёслолын буудлагатайгаар хүлээн авлаа.
“Цагааннуур сумын хувьд Монголын газар тариалангийн түүчээ болсон сум. Газар тариалангийн салбарт олон гавьяат, баатруудыг, олон улсын алдартнуудыг төрүүлсэн сум юм.
Нийт Цагааннуурчууддаа хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, энэ жилийн ургац арвин байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье ” гэж УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат хэллээ.