120 офицер, ахлагч, ажилтан албан хаагчдыг Монгол Улсын төрийн одон, медалиар шагналаа
2016.12.28
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

120 офицер, ахлагч, ажилтан албан хаагчдыг Монгол Улсын төрийн одон, медалиар шагналаа

Монгол улсын Батлан Хамгаалах Яамны түүхт 105 жилийн ойн баярыг тохиолдуулан УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ үе үеийн сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нартаа хүндэтгэл үзүүллээ.

Мөн ойн арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон, медалиар шагнах ёслол өнөөдөр боллоо. Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны  105 жилийг ойг тохиолдуулан Батлан хамгаалах, Зэвсэгт хүчинд олон жил идэвхи зүтгэл үр бүтээлтэй ажиллаж байгаа тэргүүний 120 офицер, ахлагч, ажилтан албан хаагчдыг Монгол Улсын төрийн одон, медалиар шагналаа.

Шагнал гардуулах ёслолд БХЯ-ны дэд сайд Т.Дуламдорж, ЗХ-ны Жанжин штабын дэд дарга бригадын генерал Р.Сүхбат болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд оролцлоо. Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ: Өнөөдөр шагнал гардан авч байгаа бие бүрэлдэхүүн болон энд хүрэлцэн ирсэн та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе.

Өнөөдөр үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 105 жил Батлан хамгаалах яам үүсгэн байгуулагдсаны 105 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагнагдаж байгаа нийт хүмүүстээ Батлан хамгаалахын сайдын зөвлөл, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын зөвлөлийн нэрийн өмнөөс болoн хувиасаа талархал илэрхийлж баяр хүргэе.

2016 онд манай салбар их ололт амжилт бүтээлийн жил болж өнгөрч байна. 2016 онд байгуулагдсан УИХ-аас манай Батлан хамгаалах яамыг ерөнхий чиг үүргийн яам болгосон "Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр", түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд Батлан хамгаалах яамнаас авч хэрэгжүүлэх бодлогын зорилт, арга хэмжээг оновчтой тодорхойлох, "Батлан хамгаалах яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр"-ийг боловсруулан батлуулах, батлан хамгаалах төрийн бодлого, багц хуулийн хүрээнд "Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратеги-2030" баримт бичиг, "Зэвсэгт хүчний байгуулалтыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр"-ийг Засгийн газрын хуралдаанаар батлуулах зэрэг ажлуудад голлон анхаарлаа.

Гадаад харилцаа, хамтын ажиллагаа улам бүр хүрээгээ тэлж байгаагийн дотор хөрш болон бусад орнуудтай батлан хамгаалах салбарт харилцах хамтын ажиллагаанд ахиц гарч, энхийн төлөөх үйлсэд манай Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн үүргээ амжилттай гүйцэтгэж байна. Ингээд та бүхэндээ дахин баяр хүргэе" гэлээ

ШИНЭ МЭДЭЭ