Сонгинохайрхан дүүргийн өсвөрийн хөлбөмбөгийн клубын тамирчид Хөх хотод хамтарсан бэлтгэл хийнэ
Be forward Songinokhairkhan” өсвөрийн хөлбөмбөгийн клубын тамирчид
2017.04.14
Орон нутгийн хөгжил

Сонгинохайрхан дүүргийн өсвөрийн хөлбөмбөгийн клубын тамирчид Хөх хотод хамтарсан бэлтгэл хийнэ

Сонгинохайрхан дүүргийн хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэж бие бялдарыг нь хөгжүүлэх зорилгоор УИХ-ын гишүүн Х.Нямбаатар санаачлан “Be forward Songinokhairkhan” өсвөрийн хөлбөмбөгийн клуб байгуулжээ. 

Тус клубын баг тамирчид ерөнхий боловсролын 65 дугаар сургуулийн арын хөлбөмбөгийн талбайд бэлтгэл сургуулилтаа базааж байна. Хөлбөмбөгийн спортод дур сонирхолтой хүүхэд, багачуудад зориулж тус сургуулийн арын хөлбөмбөгийн талбайг сэргээн засварлахаар болжээ. 

“Be forward Songinokhairkhan” клубын тамирчид удахгүй ӨМӨЗО-ны Хөх хотод очиж, 14 хоног “Shengle le” багтай хамтарсан бэлтгэлд гарах юм. 

ШИНЭ МЭДЭЭ