Х.Нямбаатар: Шатаах үйлдвэр барихад хэдэн жил шаардлагатай вэ?
Өнөөдөр /2017 оны 05 дугаар сарын 05/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хог хаягдлыг дахин боловсруулах хүрээнд зарцуулагдах төсвийн талаар хэд хэдэн асуулт асуулаа.
Х.НЯМБААТАР: ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХАД УРЬДЧИЛСАН БАЙДЛААР ХЭР ИХ ЗАРДАЛ ГАРАХ ВЭ?
“Гэр хорооллын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь хамгийн их зөрчигддөг. Цаашид булшлах технологоос татгалзаж, шатаах аргаар хог хаягдлыг устгах зорилгыг агуулж байгаа хууль гэж ойлгож байна.
ЖАЙКА олон улсын байгууллаг Монгол Улс дахь хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох чиглэлээр маш том судалгаа хийсэн.
Хуурай хог хаягдлыг лантвил технологоор дарж устгахад нэг тоннд хэр их зардал гардаг вэ? Хэдэн төгрөгийн зөрүүг орон нутаг хариуцаж байгаа вэ? Та бүхний хуулийн зорилтын дагуу цаашид шатаах үйлдвэр барьж, хог хаягдлыг байгальд хор хөнөөлгүй байдлаар устгахад нэг тонн хог хаягдлыг хэр их зардлаар устгах вэ? Татаасанд нь төр орон нутгаас хэр их хэмээний мөнгө олгох вэ?
Улаанбаатарчууд жилд дунджаар 1,1 сая тонн хог хаягдал гаргаж, лантвилдах технологоор устгаж байгаа. Коайка олон улсын байгууллага улаанчулуутын хогийн цэг дээр хог дахин боловсрлуулах үйлдвэр барьсан. Түүнд төрөөс хэдэн төгрөгний татаас өгч байгаа вэ? Ойрын хэдэн жилд хог хаягдлыг байгальд хор хөнөөл багатай аргаар шатаах үйлдвэр барих вэ? Үйлдвэр байгуулахад урьдчилсан байдлаар хэр их хэмжээний зардал гарахаар байгаа вэ?”
АЖЛЫН ХЭСГИЙН ГИШҮҮН Б.ДЭЛГЭРБАЯР: НЭГ ТОНН ХОГ ХАЯГДАЛ ДАРЖ БУЛШЛАХАД 2080 ТӨГРӨГ ЗАРЦУУЛДАГ
“Хог хаягдлын хуулийн үндсэн концепц нь хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэнд оруулах замаар байгалийн нөөц баялгийг хэмнэх, хог хаягдлын булшилж байгаа хэмжээг бууруулах зорилготой.
Улаанбаатар хотын хувьд нэг тонн хог хаягдлыг дарж булшилхад 2080 төгрөг зарцуулдаг.
2016 онд энэ чиглэлээр нийт 1,3 тэрбум төгрөгийг хог хаягдал дарж булшлах болон, төвлөрсөн цэгийн машин техникийн үйл ажиллагаа, төвлөрсөн цэгийн тохижилтийн асуудалд зарцуулсан. 2017 оны хувьд энэ тоо өсч 2 тэрбум орчим төгрөг төсөвлөсөн.
Хог хаягдлыг шатаах буюу дахин ашиглаж, эрчим хүч гаргах үйл ажиллагааны зардлуудыг тооцож үзсэн.
1 тонн хог хаягдлыг шатаахад ойролцоогоор 20-30 орчим доллар болно гэж тооцсон. Тэр 1 тонн хог хаягдлаас эрчим хүч гаргахад 9 доллар болох тооцоо байна.
Хог хаягдал шатаах үйлдвэрлэл барихаар улс болон нийслэлийн төсвөөс ойролцоогоор 14 долларын зөрүү гарч байна. Койкагийн байгуулсан нарангийн энгэрийн хог хаягдлын төвлөрсөн цэг дээр хог хаягдлыг ангилан ялгаад, түүнээсээ хатуу түлш үйлдвэрлэж байгаа. Үүнд Улаанбаатар хотын төсвөөс 230 сая төгрөгийг зарцуулахаар төлөвлөж байгаа.”