МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

ТИКА олон улсын байгууллагатай хамтран ажиллах хүсэлт тавьжээ
2017.05.31
Орон нутгийн хөгжил

ТИКА олон улсын байгууллагатай хамтран ажиллах хүсэлт тавьжээ

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар ТИКА олон улсын байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгч, ноён Вэйсэл Чифтжи, дэд дарга Өмер Гундогду нарыг хүлээн авч уулзлаа.

Тэрээр уулзалтынхаа үеэр Мөрөн, Цэцэрлэг зэрэг 8 сумдад боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц, харилцаа холбооны чиглэлээр хамтарч ажиллах хүсэлтээ гардуулан өгчээ.  Тус байгууллагын зүгээс сум бүрт хамтарч ажиллах саналыг судалж үзэн, үе шаттайгаар шйидвэрлэнэ гэдгээ илэрхийлсэн байна. Ирэх 6 дугаар сард Хөвсгөл аймгийн зарим сумдад очиж, нөхцөл байдалтай газар дээр танилцаж ажиллахаар болжээ.

ТИКА олон улсын байгууллага нь Хөвсгөл аймгийн алслагдсан сумдын иргэдийн амьдрах орчныг сайжруулах, соёл уламжлалыг хадгалах үлдээх чиглэлээр олон төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжүүлсэн билээ.

ШИНЭ МЭДЭЭ