МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

М.Оюунчимэг: Үйлчилгээний байгууллагуудад зохицуулалт шаардлагатай байна
2017.10.17
Эдийн засаг, Худалдаа

М.Оюунчимэг: Үйлчилгээний байгууллагуудад зохицуулалт шаардлагатай байна

Өнөөдөр байнгын хороо хуралдаж, Засгийн газрын бүрэлдэхүүнийг томилох асуудлыг авч хэлэлцлээ.

ХХААХҮ-ийн сайдаар Б.Батзориг нэр дэвшиж байгаа юм. Хурлын үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг үг хэллээ.

М.ОЮУНЧИМЭГ: ҮЙЛДВЭР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГА ХХААХҮЯ-Д ХАРЪЯАЛАГДДАГ БОЛОВЧ ЗОХИЦУУЛАЛТ ОГТ БАЙДАГГҮЙ

Сүүлийн үеийн статистик мэдээнээс харахад эдийн засаг амаргүй байгаа энэ үед монголын үйлчилгээний салбар хамгийн чухал үүрэг гүйцэтгэж байна. Олон зуун залуучууд, эмэгтэйчүүдийг ажлын байраар хангаж байна. Нэг хотхонд л гэхэд үсчин, гоо сайхны газрууд ес, арваараа байр байна.

Нэг газарт хамгийн багаар бодоход 10 хүн тогтмол ажлын байртай, нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөд явж байна. Гэтэл өнөөдөр үйлчилгээний салбар, тэр дундаа үсчин, гоо сайхнуудад ямар ч зохицуулалт байхгүй байна гэсэн гомдол их гарч байна.

Энэ салбарын харъяалал нь ХХААХҮЯ гээд хөдөө аж ахуй руу ордог. Гэтэл тэд хааяа нэг баярын бичиг гардуулах үед л өөрдсийгөө яамтай гэж мэдэрдэгээс өөрөөр ямар зохицуулалт алга гэж ярьдаг. Тэгсэн хэрнээ мэргэжлийн хяналтын байгууллага очоод янз бүрийн дарамт учруулдаг.

Бид ядахдаа 200 хүн ч боловч ажилтай болох нь хамгийн чухал. Тиймээс үйлчилгээний салбарт бодлого барьж ажиллаарай гэж хүсье.

ШИНЭ МЭДЭЭ