"Эрүүгийн эрх зүй" ном уншигчдад хүрч эхэллээ
2017.10.27
Хууль, эрх зүй

"Эрүүгийн эрх зүй" ном уншигчдад хүрч эхэллээ

“Монголын хуульч эрдэмтдийн холбоо”-ны гишүүдийн хамт бүтээсэн “Эрүүгийн эрх зүй” сурах бичиг хэвлэгдэн гарлаа.

Энэхүү номыг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар Монгол улсын гавъяат хуульч Д.Мөрөн болон Л.Батжав, С.Гантулга, Б.Мөнхдорж, Д.Сумъяацэрэн, Ч.Болд, Д.Батгэрэл, Б.Мөнхсэргэлэн, О.Уулзахжаргал нартай хамтран бүтээсэн бөгөөд Хууль зүйн шинжлэх ухааны доктор Жигжидсүрэнгийн Болдбаатар хянан тохиолдуулсан аж.

"Эрүүгийн эрх зүй" ном

Энэхүү ном нь  7 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн шинэчлэгдсэн хуульд нийгмийн эрх зүйн эсрэг чиглэсэн олон үйлдлийг гэмт хэрэгт тооцох, гэмт хэрэгт тооцож байсан зарим үйлдлийг гэмт хэргээс хасах зэрэг шилжилт хөдөлгөөх ихээр орсоныг дэлгэрэнгүй тайлбарлажээ. Ингэснээр тус хуулийг хэрэглэгчдэд зөв ойлголтыг өгөх зорилготой юм.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн асуудлыг дэлгэрэнгүй тайлбарлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн нийтлэг бүрэлдэхүүнийг авч үзэн тодорхой төрлийн гэмт хэрэгт дүн шинжилгээ хийж оруулсан байна. Мөн сүүлийн 10 жилд улсын хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэргийн талаарх тоон мэдээллийг оруулж өгсөн байна.

УИХ-ын гишүүн номын нээлтийн үеэр

 

ШИНЭ МЭДЭЭ