2017.11.02
Улстөр

Л.Оюун-Эрдэнэ: Хоригийг хүлээн авбал олонхоороо шийдвэр гаргадаг парламентийн ёс алдагдана

УИХ-ын нэгдсэн чуулганаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын "Засгийн газрын гишүүдийг томилох тухай" тогтоолд хэсэгчлэн хориг тавьсан билээ. Өөрөөр хэлбэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг Засгийн газрын гишүүнээр томилоход ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн үзсэн юм.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ.

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ТОГТОЛЦОО НУРАН УНАЖ БАЙНА

Монгол Улсын сүүлийн 25 жилийн түүхэнд анх удаа Засгийн газрын гишүүнд Монгол Улсын ерөнхийлөгч хориг тавьж байна. Тиймээс энэ явдал түүхэнд судлагдахуун болж үлдэнэ.

Монгол Улсын Үндсэн хуулийн тогтолцоо нуран унаж байна. Өнөөдөр Монгол Улс хоёр Ерөнхий сайдтай болжээ. Ард түмнээс сонгогдсон Ерөнхий сайдтай. Хэрвээ ард түмнээс сонгогдсон Ерөнхий сайдтай явъя гэж байгаа бол яам тамгын газар, Үндсэн хуулиа өөрчлөөд Ерөнхийлөгчийн засаглалтай болох ёстой.

Үгүй бол Ерөнхийлөгчийн парламентаас сонгодог дэлхий нийтийн жишгээр яваад, Ерөнхий сайдад танхимыг нь бүрдүүлдэг эрхийг нь өгөх ёстой.

Өнөөдөр аль нам хэдэн суудалтай байгаагаас өөрөөр асуудлыг бодох ёстой. УИХ-ын ирц дунджаар 60 хүний ирцтэйгээр ихэнхи тохиолдолд шийдвэр гардаг. 40 гишүүд нь Ерөнхий сайд эсвэл Засгийн газрын гишүүнийг олонхиороо томилно. Харин санал өгөөгүй 20 гишүүн нь Ерөнхийлөгчтэй нийлбэл Засгийн газрын гишүүдэд хориг тавьдаг тогтолцоо руу гулсан орохоор байна. Нэг үгээр хэлбэл олонхоороо шийдвэр гаргадаг парламентийн ёс алдагдана.

Хэрвээ Ерөнхийлөгчийн хоригийг бид хүлээж авбал цөөнхийн бүлгийн шиийдвэрийг цаашдаа дэмжээд явах нь ээ. Манай улс Засгийн хямрал руу явж байна

ШИНЭ МЭДЭЭ