Б.Бат-Эрдэнэ: Оюутолгойн 34 хувийн хүүнд хэдийг төлж байгаа вэ?
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ
2017.11.03
Эдийн засаг, Худалдаа

Б.Бат-Эрдэнэ: Оюутолгойн 34 хувийн хүүнд хэдийг төлж байгаа вэ?

УИХ-ын чуулган хуралдаж байна. Монгол улсын 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл хэлэлцэж байна. Гишүүд асуулт тавьж хариултаа авч байна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Хэмжээг бид 5,4% гэж төсөөлж байсан нь 4,2 болж буурч байна бодитоогоор тооцож чадсан уу? Үүнд юу нөлөөлж байна вэ? Экспортын ихэнхи хувь уул уурхайн түүхий эд эзэлж байна. Дэлхийн олон улсын уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш ямархуу байх төлөвтэй байна вэ? Тооцож үзэж байгаа зүйл байна уу?

Судалгааны байгууллагуудын дүн мэдээнээс хархад импортын хэмжээ өсөөд байна гэсэн дүгнэлт гарсан байна. Үүнд сангийн ямар байр суурьтай байна вэ?  Цаашлаад Оюутолгой компаниас 406 тэрбум төгрөгийг төсөвт төлөвлөрүүлэхээр тооцоолж байна. Нөгөө талд Баяр, Баярцогт, Гансүх гэх хүмүүс гэрээ хийгээд баялагын эзний хувьд 34 хувийг үнэ төлбөргүй эзэмших нөхцөл байхад УИХ-аар оруулаад өөрчлөөд 34 хувиа асар их өндөр хүүтэй, дарамттай ийм хэлбэрээр эзэмшихээр болчихлоо гэж тэгээд энэ чинь 34 хувийн хүүнд хичнээнийг төлж байгаа юм бэ?

Багцаа тоо бодход 406 тэрбум төгрөг авахаас илүүг өгч байгаа болов уу гэж үзээд байна. Өмнө Ч.Улаан сайд, Д.Тэрбишдагва н.Ганхуяг нарын ажилсан хэсэг нилээн тооцоо гаргаад ирсэн. Үндэслэлгүй зардлаа өсгөдөг гэх мэт гадаадад байгаа оффисийн зардлыг Монголд үйл ажиллагаа явуулж буй оффисийн зардал дээр нэмж тусгадаг, энэ үзэг байлаа гэхэд зах зээлийн бодит үнээс нь өсгөж тавьдаг гэх мэт зүйлүүд Оюутолгой дээр ажиглагдаад байгаа. Оюутолгойгоос гарч байгаа мөнгө  нь Монголоор дамжихгүй олборлоод гараад явчихдаг ийм байдалтай байна.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Өмнө нь батлагдсан байсан төсвийн хүрээний мэдэгдэлд эдийн засгийн өсөлтийг 1,8 гэж тооцсон байсан, 4,2 гэж оруулж ирсэн, үүнээс дээр гарах ч боломж бий гэж тооцоолсон, боломж бий гэж үзсэн. Хөдөө аж ахуй дээр өсөлтийг болгоомжлолтой тооцсон. Эрдэс баялагаас орж ирэх үр ашгийг тээвэрлэлттэй холбоотойгоор үр ашиг нь буурчих байх гэж үүднээс өсөлтийг нэмж тооцоолох боломжгүй гэж үзсэн. Эрдэс баялагын үнийг тооцож буйг асууж байна. Зэс, 6430 Угаасан нүүрсийг 100 доллар, угаагаагүй нүүрс 60 доллараар, алтыг 1291, төмрийн хүдрийг 50-64 доллараар тооцож байгаа. Өмнө жилүүдээс бүх нэр төрлийг өсгөж тооцсон байгаа.

ШИНЭ МЭДЭЭ