УИХ-ын гишүүд
2017.11.03
Улстөр
Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилох шийдвэрийн талаар УИХ-ын гишүүд юу гэв?
Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Элчин сайд Б.Ганболдыг эгүүлэн татахаар боллоо. Түүний оронд Б.Хурцыг томилуулах тухай саналыг хэлэлцэн дэмжиж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болов. Энэ талаар УИХ-ын гишүүд ийнхүү байр сууриа илэрхийлж байна.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Аливаа элчин сайдуудыг томилохдоо нэг зүйл дээр анхаармаар байна. Ямарваа нэг огцорсон сайд, дарга нарыг томилдогоо болимоор байна. Монгол улсын гадаад нэр хүндийн асуудал шүү дээ. Нэг шагналын байдалтай, болчихоод байна.
УИХ-ын гишүүн ГХЯ-ын сайд Д.Цогтбаатар: Дипломат алба бол илээр бүх мэдээллийг цуглуулж дүн шинжилгээ хийж байдаг . Тагнуул бол илүү нууц харин мэдээлэл боловсруулах нэг юм.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Монгол улсын мэдээ мэдээлэл бүхий тагнуулын албыг хашиж байсан хүн, мэдээж асар их мэдээлэлтэй байгаа. Төрийн өндөрлөгүүдийг нарийн мэдээллээр хангах, дүн шинжилгээ хийдэг хүн. Монголд хамгийн их мэдээлэлтэй хүн бол тагнуулын алба.
ШИНЭ МЭДЭЭ
Хүний эрхийн хамгаалагчид хуультай боллоо
2021.04.22
Хүний эрхийг ХАМГААЛАГЧИЙН хороотой болно
2020.12.15
Хууль зүйн байнгын хороо байгуулагдав
2020.07.01