НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан боллоо
2017.11.20
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан боллоо

НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан НЗДТГ-ын А зааланд хуралдаж хоёр асуудал хэлэлцлээ.

Хуралдааны эхэнд Нийслэлийн 2017 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцсэн бөгөөд НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдааны төлөөлөгчид 100 хувийн ирцтэйгээр оролцож Нийслэлийн 2017 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг 100 хувийн саналаар дэмжин НИТХ-аар хэлэлцүүлэхээр боллоо.

Мөн НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Нийслэлийн төсөвт нэмэлт өөрчлөлт оруулахтай холбогдуулан НИТХ-ын ээлжит бус хуралдааныг 11 сарын 27-ний өдөр хийхээр товлолоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ШИНЭ МЭДЭЭ