Шинжлэх ухаан, технологийн салбарын зарцуулах хөрөнгийн хэмжээ буурах хандлагтай байна
УИХ-ын чуулган хуралдаж байна. Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Ё.Баатарбилэг, Ж.Батзандан нараас Монгол Улсын Ерөнхий сайдад хандан тавьсан асуулгын хариуг сонсож байна.
Тэдгээр гишүүд "“Шинжлэх ухааны академийн төсөв, хөрөнгө оруулалт, төрийн захиалгат судалгаа, шинжилгээний ажилд зарцуулсан хөрөнгийн хэмжээ, шинжлэх ухаан, технологийн салбарт сүүлийн 5 жилд улсын төсвөөс зарцуулсан хөрөнгийн хэмжээ, үр дүн, өгөөж, цаашид шинжлэх ухааны салбарт төрөөс баримтлах бодлогын талаар” тавьсан асуулгын тавьсан байсан юм.
Асуулгын хариуг БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа уншиж танилцууллаа. Тэрээр танилцуулгынхаа эхэнд Монгол улсын Засгийн газар Төрөөс Шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг 2017 оны 9 сард баталсан билээ. Үүний дагуу ШУ, Технологийн салбарыг ойрын 9 жилд эрчимтэй хөгжүүлэх зорилго, зорилт хэрэгжүүлэх арга замыг тодорхойлон энэ салбарын төсвийн санхүүжилтийг 2025 он гэхэд ДНБ-ийн 2,5 хувьд хүргэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.
Энэ цаг үед УИХ-ы НББСШУ-ын байнгын хорооны нэр бүхий гишүүд энэхүү асуулгыг тавьсан нь Монгол улсын төр засгаас ШУ, технологи, иновацийн салбарт анхаарлаа хандуулж байгаагийн нэгэн илрэл хэмээн ойлгож байна" гэсэн юм.