2017.12.01
Батлан хамгаалах, Аюулгүй байдал
Монгол улсад анх удаа багийн төв өндөр хүчдэлд холбогдлоо
Цэнхэр мандал сумын Согоот багийн төв 400 хүн амтай. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн санаачлагаар багийн төв дээр эрчим хүч дэд станц тавигдлаа. Ингэснээр суурьшлын бүс бий болж, үйлчилгээ, үйлдвэрлэлийн төвүүд байгуулагдаж, ажлын байр бий болж, иргэд төрийн үйлчилгээнд ойртоно гэсэн үг юм. Энэхүү дэд станцын барилгын ажлыг Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК гүйцэтгэсэн байна.
Дэд станцыг нээх нээлтийн ажиллагааны үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Улсын хэмжээнд 1500 гаруй баг бий. Анх удаа Хэнтий аймаг багийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд багийн төвүүдийг шинээр барих, багийн эмч, засаг дарга нарыг унаажуулах зэрэг ажлуудыг хийж байсан. Монгол улсын хувьд засаг захиргааны нэгж тэр дундаа багийн хөгжлийг сайтар дэмжих ёстой. Тиймээс баг руу хөгжлийг хүргэх зохион байгуулалт хийхэд анхаарч ажиллаж байна"
ШИНЭ МЭДЭЭ
Боловсролын салбарт эрх зүйн шинэчлэл хийнэ
2020.12.18
Өмнөдэлгэр сум өнгөө зассаар байна
2020.12.17