МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2017.12.07
Улстөр

Ж.Ганбаатар: Төрийн албанд хөдөлмөрийн насны иргэдийн 12 хувь хүртэлх хувь ажиллахаар хязгаарлах хэрэгтэй

Улсын Их Хурлын чуулганы 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 76 хувийн саналаар хуулийн төслийг бүхэлд нь баталлаа.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар асуулт асуулаа.

Ж.ГАНБААТАР: ТӨРИЙН АЛБАНД ХӨДӨЛМӨРИЙН НАСНЫ ИРГЭДИЙН 12 ХУВЬ ХҮРТЭЛХ ХУВИЙГ АЖИЛЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ

Төрийн алба хэт нүсэр байгаа учраас хөдөлмөрийн насны нийт иргэдийн 12 хувь болгох санал гаргасан. Намайг байнгын хороон дээрээ ч дуудалгүй, миний санал унасан байна гэж өнөөдөр л надад хэллээ.

Монгол Улс хэт улстөрждөг. Я. Содбаатар гишүүний хэлснээр цалинд 2 их наяд төгрөг тараадаг. Утаас ярьж  байгаа гишүүдийн дийлэнхи нь төрийн албаны хүмүүстэй л ярьдаг, тэр хүмүүсээ л таньдаг байх.

Телевизээр гарч байгаа мэдээ, мэдээллийг харахаар дандаа дарга томилсон, тууз хайчилсан, УИХ-ын гишүүн ингэж хэллээ гэсэн мэдээлэл байна.

Үүнийг багасгахын төлөө 12 хувь болгох санал гаргасан. Цалин мөнгө, улстөржилт дагаас багасна. Бизнес ойлгодог болмоор байна. Бизнес ойлгодог хүмүүс нь 2, 3 сонгогдохоор өөрсдийгөө улстөрч гэж ойлгодог, бизнесийг үзэн яддаг. Ийм байдалтай байгааг засах санал оруулсан. Бид нартай ижил хүн амтай орнуудад 8 хувиас хэтрэхгүй байгаа. Гэтэл өнөөдөр Монгол Улс 20 хувьтай байна. Цаашид энэ тоо улам их нэмэгдэнэ. 12 хувь болговол төрийн албанд ажиллаж байгаа хүмүүст хандах хандлага дээшилнэ. Нийгмийн халамж ч сайжирна.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: МАШ ИХ СУДАЛГАА ХИЙГДСЭН

Энэ санал чуулган дээр санагдсан. Гуравны хоёроор орж ирэхээс өөр аргагүй санал. Төрийн албаны хууль бол нийтдээ 5-6 жил үргэлжилж байна.

Энэ асуудал өчигдөрхөн орж ирээгүй.

Маш их судалгаа хийгдсэн. Их ч маргасан. Улстөрийн албан тушаалыг өргөжүүлнэ, үйлчилгээний албан тушаалыг төрийн албанаас гаргана. Төрийн захиргааны албыг цөөрүүлнэ гээд их олон зүйлээр судалгаа хийгдсэн. 5 жил мэтгэлцээнд нь явсан. Энэ удаагийн Төрийн албаны тухай хуулинд ажлын хэсэг чамгүй ажилласан. Хоёр суурь асуудал байгаа. Энэ бол эдийн засаг, аж ахуйн салбарт төрийн секторын эзлэх хувь бага байх ёстой. Хоёрдугаарт, төрийн албан хаагчдын тоо зохистой хэмжээнд байх ёстой гэж үзсэн. Манай төрийн албан хаагч олон болоод байгаа нь үйлчилгээний албан тушаал, БСШУ гээд бүх салбарынхан энэ салбарт явж байгаа. Энэ тоо өсөхөөс өөр арга байхгүй. Шинэ сургууль байгуулагдахаар багш нар нэмэгдэнэ. Харин төрийн захиргааны албан хаагч, төрийн тусгайгийн албан хаагчдын хувьд тодорхой тоонд барихаас аргагүй. Улстөрийн албан тушаалтны орон тоо бол цөөрч байгаа. Үүнтэй холбогдсон тооцоо, судалгаа чиглэл чиглэлээр хийгдсэн. Зөвхөн Ерөнхийлөгчийн ажлыг газрын дарга улстөрийн албан тушаалтан байх үү үгүй юу гэдэг дээр 11 улсын судалгааг хийсэн.

Бүх зүйлд судалгаа, шинжилгээтэй хандахгүй бол хөдөлмөр эрхлэгчдийн 12 хувиас илүүгүй байж болохгүй гэдэг саналыг шууд оруулахад дэмжлэг авах нь хэцүү. Ж.Ганбаатар гишүүний санал зарчмын хувьд маш үнэтэй санал гэдэгт хүндэтгэлтэй хандаж байгаа. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд энэ асуудлууд дахиж яригдана. Суурь нь гараад ирнэ. Төрийн албаны тухай хууль Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй гараагүй боловч ерөнхий зарчим нь боловсруулагдсан.

Ж.Ганбаатар гишүүний санал байнгын хороон дээр унасан боловч дараа дараагийн хууль дээр судалгаа болгож оруулж ирэх хэрэгтэй.

ШИНЭ МЭДЭЭ