С.Амарсайхан: Захуудыг нүүлгэх ажлын хэсэг байгууллаа
2018.01.11
Эдийн засаг, Худалдаа

С.Амарсайхан: Захуудыг нүүлгэх ажлын хэсэг байгууллаа

Авто замын хөдөлгөөний ачаалал, хөрсний бохирдол зэрэг Улаанбаатарт тулгамдаад буй гол бэрхшээл томоохон зах, худалдааны төвүүдээс  үүдэлтэй. техникийн захуудыг хотын төвөөс гаргах ажил хоёр жилийн өмнөөс эхэлсэн ч үр дүнд хүрээгүй. Тэгвэл нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан өчигдөр захуудыг хотоос гаргах талаар мэдэгдлээ. түүнээс энэ талаар тодрууллаа. 

- Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй томоохон захуудыг үе шаттай нүүлгэнэ гэж  та мэдэгдлээ. Тодруулахгүй юу?

- Иргэдэд тав тухтай орчинд амьдрах нөхцөл бүрдүүлж, хотын хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд зайлшгүй хийх ёстой ажил бол энэ. Улаанбаатарын агаар, хөрсний бохирдол дээд цэгтээ хүрч, төвлөрөл жилээс жилд нэмэгдэж байна. Тиймээс барилгын материалын захыг нэн тэргүүнд, дараагийн нь техникийн болон модны захын үе  шаттай нүүлгэх шийдэлд хүрсэн. 

-Энэ санал хаанаас гарсан юм бэ?

- Уг ажлыг олон жилийн өмнөөс эхэлсэн. Гэвч дорвитой арга хэмжээ авч чадаагүй учраас өнөөдрийн нөхцөл байдал үүссэн шүү дээ. Тиймээс нийслэлийн ИТХ болон миний бие ийм санал гаргаж, захуудыг нүүлгэх ажлын хэсгийн өнөөдөр /өчигдөр/ байгууллаа. Ажлын хэсэг 1 улиралд захуудыг нүүлгэх төлөвлөгөө боловсруулж, судалгаа хийж шийдвэр гаргана. Түүний дараа нүүлгэх ажлыг эхлүүлнэ

- Захуудын шинэ байршлын дэд  бүтцийг яаж шийдэх м бэ. Хотод тийм хэмжээний хөрөнгө байгаа юм уу. 2014 онд Налайх дүүрэгт барилгын материалын үйлдвэр технологийн парк байгуулах шийдвэр гаргасан ч ажил нь одоо болтол эхэлсэнгүй.

жлын хэсэг үүнийг судална. захуудыг нүүлгэх боломж хотод бий. Ер нь бүх зүйлийг мөнгөтэй холбож, бүтэхгүй гэж үзэж болохгүй. хот өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд зарим асуудлыг шийдэж чадна шүү дээ. ингэхдээ иргэдийн саналыг сонсож, ААН байгууллагуудаа хохироохгүй байдлаар шийдэхийг зорьж байна.  Налайхад байгуулах паркийн бодлогын баримт  бичиг болон сонгон шалгаруулалтын журмыг  Нийслэлийн ИТХ удахгүй хэлэлцэнэ. Дараагаар нь Засгийн газарт хандаж, нэгдсэн шийдэлд хүрэх юм.

- Захуудыг нүүлгэх ажил хэдий хугацаанд үргэлжлэх вэ?

- Бид аль болох ойрын хугацаан,  иргэд, ААН-үүдэд хохиролгүй байхаар шийднэ. 

ШИНЭ МЭДЭЭ