2018.01.15
Эдийн засаг, Худалдаа
АЖДХолбоо, Замын цагдаагийн албатай 2018 онд хамтран ажиллах “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурлаа
2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Замын цагдаагийн алба болон “Албан журмын даатгагчдын холбоо”-ны удирдлагууд Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Жолоочийн даатгалын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын хэрэгжилтийг хангах, байгууллага хоорондын ажлын уялдааг сайжруулах, жолоочийн сахилга, хариуцлага соёлыг дээшлүүлэх зорилгоор 2018 онд хамтран ажиллах “Хамтын ажиллагааны санамж бичиг”- т гарын үсэг зурав.
Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд, зам, тээврийн осол, хэргийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх, холбогдох мэдээллийг солилцох, олон нийтэд сурталчлах, илэрсэн зөрчлийг арилгах, даатгалын байгууллагын шуурхай албаны үйл ажиллагааг идэвхижүүлэхэд туслах, ажилтнуудыг мэргэшүүлэх зэрэг ажлуудыг улсын хэмжээнд зохион байгуулна.
ШИНЭ МЭДЭЭ
Цахим ДААТГАЛЫГ хөгжүүлье
2019.05.15