Ё.Баатарбилэг: УИХ-аас ШАЛТГААЛАХ бүх ажлыг хийлээ. Одоо бид ХЯНАЛТ тавина
УИХ-ын дарга М.Энхболдын захирамжаар байгуулсан ажлын хэсгийнхэн Засгийн газарт санал, зөвлөмж хүргүүлж буй талаараа өчигдөр мэдээлэл өглөө. Энэ ажлын хэсэг УИХ болон байнгын хороо, дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг дүгнэх шаардлагатай тохиол- долд хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулж, санал, дүгнэлт гарган Засгийн газарт чиглэл өгөх үүрэгтэй юм. Энэ үеэр ажлын хэсгийн ахлагч, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.БААТАРБИЛЭГЭЭС дараах асуултад хариулт авлаа.
-Засгийн газарт хүргүүлж буй санал зөвлөмжид зайлшгүй хийж хэрэгжүүлэх ямар ажлыг онцгойлон тусгасан бэ?
-Засгийн газарт 16 заалттай санал, зөвлөмж хүргүүлж байна. Тухайлбал, агаарын бохирдлыг бууруулах ажлын хөрөнгийн эх үүсвэрийг БНСУ- аас авах зээлээр шийдвэрлэх гэж байгаа бол үүнийг олон зүйлд биш тодорхой 3-5 ажилд зарцуулахыг зөвлөсөн. Цахилгааны шөнийн тарифын хөнгөлсөн хүчин чадал айл өрхийн хэрэглээнд хүрэлцэхгүй байгаа тул үүнийг нэмэгдүүлэх асуудлыг анхаарахыг мөн сануулсан.
Нийслэлийн агаарын чанарын бүсэд байрладаг төрийн анхан шатны байгууллагыг цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулах асуудлыг судлах гэх мэт санэл, зөвлөмж хүргүүлж байна.
Үүнээс гадна агаарын бохирдлыг бууруулахтай холбоотойгоор иргэн, айл өрх, аж ахуйн нэгж байгууллагаас өнгөрсөн хугацаанд манай ажлын хэсэгт ирүүлсэн санал, төсөл хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлж байгаа.
Тухайлбал, сайжруулсан түлш, цахилгаан халаагуур, утаагүй зуух гэх мэт. УИХ-аас баталсан тогтоолын зуйл заалт бүрийг Засгийн газар хэрэгжүүлж ажиллах ёстой. Үүнийг иргэн бүр шаардах эрхтэй. Улаанбаатар хотод нам даралтын 3000 гаруй зуух ажиллаж байна. Нам даралтын нэг зуух хэдэн зуун айлтай дүйцэхүйц хэмжээний утаа гаргадаг.
Тиймээс үүний технологийг сайжруулж, ирэх онд бүрэн зогсоох чиглэл өгч байна. Нам даралтын нэг зуух хэдэн зуун айлтай дүйцэхүйц хэмжээний утаа гаргадаг. Тиймээс үүний технологийг сайжруулж, ирэх онд бүрэн зогсоох чиглэл өгч байна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон оюутнууд амарснаар авто замын түгжрэл багасч, томуу томуу төст өвчний дэгдэлт буурсан. Иймд өвлийн ид хүйтэн үеэр сурагчдыг хоёр сарын хугацаанд амрааж болох эсэх асуудал, мөн гэр хорооллынхныг зах зээлд бэлэн байгаа орон сууцанд оруулах боломж нөхцөлийг судалж, шийдвэрлэх сана- лыг тодорхой тусгасан.
-Гэр хорооллын айл өрхийг орон сууцанд хамруулах ажлыг хэрэгжүүлж байгаа, цаашид ч үргэлжлүүлэх юм байна. Гэхдээ зах зээлд бэлэн байгаа орон сууцыг богино хугацаанд ашиглалтад оруулах эсэх талаар танай ажлын хэсгээс ямар санал гаргав?
-Агаарын бохирдлыг бууруулах хамгийн зөв шийдэл бол гэр хорооллыг орон сууцжуулах гэж Ерөнхий сайд хэлсэн. Манай ажлын хэсгийнхэн ч мөн ийм байр суурьтай байгаа. Гэхдээ энэ бол дунд болон урт хугацаанд шийдвэрлэх ёстой ажил.
Иймд гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажпыг эрчимжүүлэх, дэд бүтэц бий болгох, төвлөрсөн дулаан хангамжид холбох, нөгөө талаараа нийслэлийн төвлөрлийг сааруулахын тулд дагуул хотыг бий болгох асуудлыг тогтоолд тусгасан. УИХ-аас байгуулсан ажлын хэсэг бодлогыг нь гарган, хуулийг нь баталж, чиглэл зөвлөмж өглөө. Одоо Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Ерөнхий сайд, Засгийн газрын хийх ажил үлдсэн. Бид хяналтаа тавина.
-Ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нээс нийслэл рүү түүхий нүүрс оруулахгүй болно. Тиймээс гэр хорооллын айл өрхийг сайжруулсан түлшээр хангах бүрэн боломжийг хэрхэн бүрдүүлэх ёстой гэж үзэж байна вэ?
-Улаанбаатарын хэмжээнд жилд 800-аас сая орчим тонн түүхий нүүрс хэрэглэдэг гэсэн тооцоо бий. Гэр хорооллынхныг орон сууцжуулж, инженерийн дэд бүтэц, эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангатал эхний ээлжид түлшний бүтцэд өөрчлөлт оруулахаас өөр аргагүй.
Сайжруулсан түлшний хүрээнд иргэн, аж ахуйн нэгжээс гаргаж байгаа санал, санаачилгыг татвар, зээлийн бодлогоор дэмжих асуудлыг судалж энэ оны эхний хагас жилд багтаан шийдвэрлэх зөвлөмж өгч байна. Хамгийн багадаа 500 гаруй мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэж байж 220 мянган айлыг бүрэн хангах тооцоо бий. Гэтэл одоо үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрүүд дөнгөж 20 хувийг нь хангаж чадахуйц хэмжээнд байна.
-Таны ахалж буй ажлын хэсгийг байгуулаад сар гаруй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд хэрхэн ажиллав?
-Нэлээд шахуу хөтөлбөртэй ажилласан. Агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой УИХ-аас баталсан хууль тогтоомжийн хэрэгжилт, Засгийн газар болон нийслэлийн зүгээс өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын явц, өнөөгийн нөхцөл байдал болон тулгамдаж буй асуудалтай газар дээр танилцсан.
Манай ажлын хэсгийнхэн өнгөрсөн хугацаанд дөрвөн удаа хуралдаж, Агаарын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл, агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолыг батлуулсан.
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухаан болон Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хурлаар энэ асуудлыг хэлэлцэж УИХ-ын тогтоол батлуулсан. Агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой тогтоолыг УИХ 2007 онд гаргасан юм билээ.
Үндсэндээ арван жилийн дараа дахин тогтоол гаргаж, тодорхой үүрэг, чиглэлийг Засгийн газарт өгсөн. Нийслэлийн агаарын бохирдол ихтэй зургаан дүүрэгт ажиллаж, аж ахуйн нэгж, албан байгууллагын үйл ажиллагаа, агаар, орчны бохирдлыг бууруулах зорилгоор айл өрхийн хэрэглэж буй техник технологитой танилцсан.
-Агаарын бохирдлыг бууруулах ажилд хангалттай хөрөнгө, цаг хугацаа зарцуулсан ч үр дүнд хүрсэнгүй. Цаашид бид юунд анхаарч ажиллах ёстой гэж харж байна?
-Өнгөрсөн хугацаан УИХ-аас гаргасан хууль тогтоомжийн хэрэгжилтийг яаралтай танилцуулах шаардлагатай бол агаарыг бохирдлыг бууруулахтай холбоотой бүтэц буюу хариуцах эзэнтэй болгох талаар УИХ-ын тогтоолд тусгасан.
Агаарын бохирдлыг бууруулахад зарцуулах хөрөнгө мөнгө хуваарилахаар олон эзэнтэй болдог хэрнээ Үр дүн, хариуцлага ярихаар байдаггүй явдал өнгөрсөн хугацаанд гарсан. Тиймээс энэ чиглэлд анхаарч ажиллах ёстой.