АЛБАН ЖУРМЫН ДААТГАГЧДЫН ХОЛБОО

2018.02.07
Зам, Тээвэр

Даатгалын тухай иргэдийн ойлголт хангалтгүй байна

Монгол Улсад даатгалын тогтолцоо хөгжөөд багагүй хугацаа өнгөрлөө. Гэхдээ өнөөдрийн хүртэл бүрэн төлөвшөөгүй байгааг судлаачид онцолж байна. Энэ нь иргэд даатгалын талаар мэдлэг дутуу байгаатай холбоотой юм. Тиймээс иргэдэд даатгалын ач холбогдлыг сурталчлан таниулах, эрхзүйн орчинг сайжруулах шаардлагатай байна.  

Албан журмын даатгалын холбооны ерөнхийлөгч Д.Цэвээнжав: Даатгагчдын эрх ашгийг хамгаалах ажил хоёр талтай. Нэгдүгээрт даатгаж байгаа байгууллага тэр чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын зүгээс энэ даатгуулагчийн эрх ашигт хэрхэн яаж халдах, гэдгийг анхаарах ёстой. Нөгөө талаасаа даатгуулагч өөрөө өөрийнхөө эрх ашгийг хамгаалах талаас нь авч үзэх шаардлагатай. Монгол Улсад даатгалын салбар хөгжөөд 80 гаруй жил болсон боловч энэ харилцааны соёл хэвшээгүй байна. 

ШИНЭ МЭДЭЭ