МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2018.02.09
Хууль, эрх зүй

Б.Баттөмөр: Хуулийн чанар, хэрэгжилтэд анхааръя

УИХ-ын намрын чуулганыг өнөөдөр үдээс хойш хаана. Өнөөдрийн чуулганаар ирэх хаврын чуулганаар хэлэлцэх хууль тогтоомжийн төслүүдийн талаар хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Аж ахуй нэгжийн орлогын албан татварын хууль, Гаалийн хуулинд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Монголд баялгийн менежмент хамгийн муу явж байна. Ашигт малтмалын хууль гэх мэт хэд хэдэн хуулинд өөрчлөлт оруулах хэрэгтэй байна. Хамгийн гол нь чанартай хууль гаргаж, хэрэгжүүлэхэд анхааръя гэсэн санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр

Монгол улс өнөөдөр 640 гаруй хуультай болсон. Хуулийг чанаржуулах, амьдралд ойртуулах хэрэгтэй. Валютын зохицуулалтын хуулийг энэ хаврын чуулганаар баталж өгөх хэрэгтэй. Эрдэнэсийн сангийн тухай хууль, Банкны эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламжийн төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Үүний дараа банканд бүрэн шинэчлэл хийгдэнэ гэж харж байна.

Татварын Ерөнхий хууль, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын хууль, Гаалийн хуулинд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Монголд баялгийн менежмент хамгийн муу явж байна. Ашигт малтмалын хуулинд өөрчлөлт оруулах хэрэгтэй байна.

Баялаг ард түмний мэдэлд байдаг юм бол өгөөжөөс нь хүртэх хэрэгтэй ш дээ. Банк бус санхүүгийн байгууллагын хууль, Төрийн бус байгууллагын хууль, Статистикийн хуулинд өөрчлөлт оруулах шаардлага бий. Нийгмийн салбар боловсрол, эрүүл мэндийн салбарт шинэчлэл хэрэгтэй байна.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хариуллаа

Гишүүдийн гаргаж байгаа хуулийн санал дотор болохгүй хууль гэж байхгүй. Байнгын хороо хуулиа хариуцсан шиг хариуцъя. Олон хууль байна. Энэ хуулиудыг яаж хэрэгжүүлэх вэ? зөрчил нь хаана байна. Үүнийг сайжруулж, шинэчлэх чиглэлээр их зүйл хийх шаардлагатай. Одоо гаргах хуулин дээр маш их шүүлтүүртэй хандаж, алдаагүй хууль гаргах хэрэгтэй байна.

ШИНЭ МЭДЭЭ