МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Алаг-Эрдэнэ сумын Эрүүл мэндийн төв шинэ авто машинтай боллоо
2018.02.14
Орон нутгийн хөгжил

Алаг-Эрдэнэ сумын Эрүүл мэндийн төв шинэ авто машинтай боллоо

Алслагдсан сумын иргэдэд яаралтай эрүүл мэндийн үйлчилгээг цаг алдалгүй хүргэхэд Эрүүл мэндийн төвд авто машин чухал шаардлагатай байдаг.

Гэтэл Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Эрүүл мэндийн төвд  эмнэлгийн үйлчилгээнд явж байгаа авто машины ашиглалтын хугацаа дуусаж, шинэчлэх шаардлагатай болоод байсан юм. Энэ асуудлыг Эрүүл мэндийн яамнаас шийдвэрлэж шинэ авто машиныг хүлээлгэж өглөө. 

Зориулалтын бус, шаардлага хангаагүй авто машинтай үед хүнд өвчтөнд яаралтай үйлчилгээ үзүүлэхэд хүндрэлтэй байдгийг эмч нар хэлж байна. Мөн зарим тохиолдолд иргэдэд эмнэлгийн үйлчилгээг үзүүлж чаддаггүй аж.

Түргэний жолооч Ж.Мөнхбат

469 машинаар үйлчилгээ явуулдаг байсан. Хэвтрийн, харвалттай, эсвэл хөгжлийн бэрхшээлтэй гээд хүнд өвчтэй хүмүүсийг тээвэрлэдэг. 469 машин нь багтаамж их муутай. Арынхаа суудал дээр өвчтөнөө суулгаад тээвэрлэдэг. Одоо харин ийм сайхан машинтай боллоо. Дээрх бэрхшээлтэй хүмүүс үйлчлэхэд боломжийн болж байна.  Сэтгэл өндөр байна.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар

Хөвсгөл аймаг бол төвөөс алслагдсан, мөн зам бартаа ихтэй аймаг. Тиймээс туулах чадвар сайтай машин нэн шаардлагатай байдаг. Гэтэл одоо ашиглаж байгаа авто машинууд шаардлага хангахгүй болсон байна. Тиймээс сумдынхаа иргэдийн хүсэлтийг Эрүүл мэндийн яаманд тавьсны хүчинд тойргийн маань 8 сумын 7 сум нь шинэ авто машинтай болж байна. 

ШИНЭ МЭДЭЭ