2018.02.19
Орон нутгийн хөгжил
Дархан-Уул аймгийн Орхон сумаас 2 тариаланч улсын аварга тариаланч болов
Газар тариалангийн гол бүс нутаг Дархан-Уул аймагт гал тахиа жилд 2 улсын аварга тариаланчтай боллоо. Улсын хэмжээнд хүнсний ногооны хэрэгцээний 20 орчим хувийг хангаж байдаг тус сумын тариаланчид шинэ сортын сонгино болоод сармисыг тариалж байна.
Улсын тэргүүний газар тариалангийн 5 удаагийн аварга сумаас энэ жил 2 улсын аварга тариаланч тодорлоо. Дархан-Уул аймгийн Орхон сумын тариаланч Б.Ариунболд, Д.Сүхболд нар 2000 оны эхнээс л газар тариалангийн салбарт хүч үзэж, 20 гаруй жил энэ салбарт зүтгэж явна.
УИХ-ын гишүүн Б.Жавхлан: Дархан-Уул аймгийн хувьд газар тариалан түлхүү хөгжсөн, эрчимжсэн мал аж ахуй, фермерийн мал аж ахуй эрчтэй хөгжсөн бүс нутаг. Орхон сум бол монголын нийт хүнсний ногооны 20 хувийг дангаараа хангадаг. Айл өрх бүр тариаланч байдаг онцлогтой сум. Цаашдаа газар тариалангийн бүс нутгийг хөгжүүлэх олон хөтөлбөр Орхон сумаар дамжиж хийгддэг.
ШИНЭ МЭДЭЭ
Ажлын тайлан - Ахмадын хөгжлийн төв
2024.05.09
СЭЛЭНГЭ АЙМГИЙН САЙХАН СУМ
2024.05.06
Төв аймгийн Батсүмбэр сумын иргэдтэй уулзлаа
2024.04.22