МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ё.Баатарбилэг: Засгийн газар тогтвортой ажиллах ёстой
2018.02.22
Улстөр

Ё.Баатарбилэг: Засгийн газар тогтвортой ажиллах ёстой

Сүүлийн үед Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулна гэх мэдээлэл гараад байгаа билээ. Түүгээр ч барахгүй Засгийн газрыг унагахаар явж буй хүмүүсийг УИХ-ын гишүүн Е.Баатарбипэг тэргүүлж байгаа гэх болсон. Тиймээс түүнтэй холбогдож таван үг солилоо.

-Сайн байна уу. Сайхан шинэлэв үү. Таныг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг унагахаар гишүүдээс гарын үсэг цуглуулаад явж байгаа гэх юм. Энэ үнэн үү?

-Тийм зүйл байхгүй.

-Ирэх гуравдугаар сарын 25-нд огцруулах бичгээ УИХ-ын даргад өргөн барина гэсэн мэдээлэл байна?

Өдөр судар нь бүүр тодорхой болчихсон юмуу. Худлаа мэдээлэл байна. Тийм зүйл байхгүй. 

-Хэрвээ Засгийн газрыг огцруулах гээд гарын үсэг зураач гэвэл та яах вэ. Гарын үсэг зурах уу?

- Засгийн газар тогтвортой ажиллах ёстой. Тиймээс би гарын үсэг зурахгүй. Үүнээс илүү хих ажил их байна. Байнгын хорооны ажлаа тайлагнах гээд зав муутай байна. 

Сэтгүүлч Б.Пүрэвжав

 

ШИНЭ МЭДЭЭ