МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

С.Чинзориг: Дагалдан нэрээр цалингүй ажиллуулдгыг болиулна
2018.02.22
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

С.Чинзориг: Дагалдан нэрээр цалингүй ажиллуулдгыг болиулна

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийг “Ярилцах танхим” буландаа урьж, ярилцлаа.

-Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Засгийн газраас өргөн барихаар бэлтгэж байгаа. Хөдөлмөрийн хуулийг өөрчлөх цаг нь болсон уу?

-Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хөдөлмөрийн тухай хууль 1999 онд батлагдсан. Түүнээс хойш хэд хэдэн удаа нэмэлт, өөрчлөлт хуульд орсон байдаг. 1999 онд хууль батлагдсанаас хойш үндсэндээ 20 жил өнгөрч байна. Энэ хугацаанд нийгэм, эдийн засагт асар хурдтай өөрчлөлт орсон. Тиймээс одоогийн мөрдөж байгаа Хөдөлмөрийн тухай хууль нийгэм, эдийн засагт гарсан өөрчлөлтүүдийг бүрэн зохицуулж чадахгүй байна. Тиймээс Хөдөлмөрийнтухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, УИХ-д өргөн барихаар бэлдэж байна. Уг нь би 2015 онд Хөдөлмөрийн сайдаар ажиллаж байхдаа энэ хуулийн шинэчилсэн найруулгыг Их хуралд оруулж, хэлэлцэх эсэхийг нь шийдүүлж байсан.

Харамсалтай нь, тухайн үеийн эрх баригчид МАН Засгийн газраас гарсан учраас сөрөг намын сайдын санаачилсан хуулийг хэлэлцэхгүй гээд буцаасан. 

Хэрвээ 2015 ондоо батлаад, Хөдөлмөрийн хууль хэрэгжээд эхэлсэн бол зохицуулах шаарддагатай олон асуудал шийдэгдэх байсан гэж боддог.

-Хөдөлмөрийн хуульд оруулж буй гол өөрчлөлтүүдийг дурьдвал?

-Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар олон асуудлыг зохицуулж байна. Юуны өмнө, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн л бол тухайн ажилтны эрх ашгийг хамгаалах зүйл заалтыг хуульд оруулж өгч байгаа. Манай ажил олгогчид хүнийг ажилд авахдаа туршилтын хугацаа, дагалдуулах нэртэй явуулаад, хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй. Тэгснээ нэг, хоёр сарын дараа чи шаардлага хангахгүй байна гээд явуулдаг. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй учраас тэр хүний эрх ашгийг хангах хуулийн зохицуулалт байдаггүй. Цалин хөлсөө ч авч чадахгүй нөхцөл байдал үүсдэг.

Тиймээс бид энэ хуульдаа даддагажигч, туршилтын ажилтан байна уу хамаагүй, хөдөлмөрийн харилцаа үүссэн л бол цалин хөлс, нийгмийн хамгаалалтай холбоотой асуудлыг шийддэг байхаар тусгаж өгч байгаа.

Өмнө нь зөвхөн хөдөлмөрийн гэрээ байгуулсан нөхцөлд л Хөдөлмөрийн хууль үйлчилж, асууддыг зохицуулдаг байсан. Орчин цагт хөдөлмөр эрхлэлтийн харилцааны цоо шинэ хэлбэрүүд бий болж, залуучууд зайнаас, гэрээсээ ажиллаж байна. 

Энэ харилцааг одоогийн мөрдөж байгаа Хөдөлмөрийн тухай хууль зохицуулж өгч чадахгүй.

Тиймээс хуулийн шинэчилсэн найруулгад гэрээсээ, зайнаас ажиллах боломжийг илүү нарийн тусгаж өгч байгаа. Мөн уурхайд ажиллаж байгаа залуус гэрээсээ хол, олон хоногоор хөдөлмөрлөдөг болсон. Тухайлбал, Оюу толгойд ажиллаж байгаа залуучууд 14 хоног ажиллаад, долоо хоног амардаг. 

Тавантолгойд хөдөлмөр эрхэлдэг залуус 21 хоног ажиллаад, 10 хоног амардаг гэх мэт жишээ бий. Тэгвэл гэрээсээ хол алслагдмал, олон цагаар ажиллаж байгаа залуусын ажил, амралтын горимыг одоогийн хуулиар зохицуулж чадахгүй байгаа юм. Тиймээс энэ төрлийн ажил хийж буй хүмүүсийн ажил, амралтын гори-мыг нэг зохицуулалтад оруулж өгч байна.

Гэх мэт цоо шинэ хөдөлмөрийн харилцааг Хөдөлмөрийн хуульд тусгаж өгч буй өөрчлөлтүүдийг хийж байгаа.

-Ажил олгогчид ажилтантай нэг жилийн хөдөлмөрийн гэрээ байгуулж, сунгаад явдаг. Үүнийг өөрчилж байгаа гэсэн үү?

-Байнгын ажлын байранд ажилладаг бол Хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр хийдэг болгохоор хуульчилж өгч байгаа.

Цоо шинээр орж буй заалт нь энэ.

Одоогийн мөрдөж байгаа Хөдөлмөрийн хуулийг ажил олгогчид нэлээд шүүмжилдэг. Ажилчдын эрхийг хэт хамгаалсан. Ажил олгогчийн эрхийг төдийлөн хангаж чадаагүй гэж үзэж шүүмжилдэг юм. Тийм болохоор Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгад ажил олгогч болон ажилтны эрх ашгийг тэгш хангах тухай зүйл, заалтуудыг нэлээд оруулж өгсөн.

Өөрөөр хэлбэл, ажил олгогчийн өмнө ажилтан ямар үүрэг хүлээх ёстой вэ гэдгийг хуульчилж өгч буйгаараа онцлог.

Сүүлийн жилүүдэд манай залуучууд цагийн ажил хийх сонирхолтой болсон. Мөн цагийнхаа хөлсийг тухайн цагт нь авдаг байх сонирхол ч бий. 

Үүнтэй холбоотойгоор бүтэн бус цагаар ажиллаад, цалингаа бодуулж авах боломжийг хуульчилж өгч байгаа.

Гэхдээ бүтэн бус цагаар ажиллаж байгаа ажилтны цалин бүтэн цагаар ажилласантай ойролцоо байхаар хуульчилж өгч байна.

Энэ бол цоо шинэ зохицуулалт.

Мөн мэргэжлийн төвшинтэй холбоотой цоо шинэ зохицуулалтыг оруулж өгч байгаа. Хүмүүс мэргэжлийнхээ ур чадвараас хамаарч зэрэг авдаг байх.

Түүнийг нь улсын хэмжээнд хүлээн зөвшөөрдөг нэгдсэн тогтолцоог бий болгох зайлшгүй шаардлага байна.

Та бүхэн мэдэж байгаа даа, үсчид, гоо сайханчид, дархан, мужаан зэрэг мэргэжилтэй хүмүүсийг ТББ нь шилдгээр шалгаруулаад, зэрэг олгодог. Нэгдүгээр зэргийн тогооч гэх мэт. Өөрсдөө бие биедээ зэрэг олгоод, баярлаад л гардаг. Харин гараад явахаар тэр зэргийг нь хэн ч хүлээн зөвшөөрдөггүй. Нэгдүгээр зэргийн тогооч, мастер үсчин гэдгийг нь баталгаажуулсан юу ч байхгүй. Мастер үсчин тийм хэмжээний цалин авна гэсэн зохицуулалт ч байдаггүй.

Одоогийн мөрдөж байгаа Хөдөлмөрийн хуулийг ажил олгогчид нэлээд шүүмжилдэг. Ажилчдын эрхийг хэт хамгаалсан. Ажил олгогчийн эрхийг төдийлөн хангаж чадаагүй гэж үзэж шүүмжилдэг юм. Тийм болохоор Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгад ажил олгогч болон ажилтны эрх ашгийг тэгш хангах тухай зүйл, заалтуудыг нэлээд оруулж өгсөн.

Тийм болохоор ажилчдын мэргэшлээс шалтгаалж ур чадварын зэрэг олгож, түүнийг нь үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрдөг байх тогтолцоо зайлшгүй байх ёстой.

Ур чадвар, мэргэжлийн төвшнөөсөө хамаарч ялгамжтай цалин авдаг байх зохицуулалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад цоо шинээр оруулж өгч байна. Энэ мэтээр дурь-даад байвал олон зүйл байгаа. Одоогийн хуулиар зохицуулж чадахгүй байгаа олон асуудлыг шинэ хуулиар зохицуулна.

-Хөдөлмөрийн харилцаа үүссэн л бол цалин авах юм байна. Хөдөлмөрийн хөлсийг нь яаж олгох юм бол. Тухайн байгуул-лагын ажилтантай адилхан хэмжээний цалин авах юм уу. Арай өөрөө зохицуулж байна уу?

-Өмнөх хуулиар зөвхөн хөдөлмөрийн гэрээ байгуулсан нөхцөлд л тухайн ажилтны эрх ашгийг хамгаалж болохоор байсан. Тиймээс хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр олон хүнийг туршилтын хугацаанд, дагалдангаар ажиллуулж, хохироодог шүү дээ. Тийм болохоор үүнийг өөрчилж, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах л гэж байгаа юм. Харин хөдөлмөрийн хөлсийг яаж тооцож өгөхийг тухайн байгууллага дотоод журмаараа л шийдюрлэнэ.

-Хувийн байгууллагууд Хөдөлмөрийн хуулиас давсан дотоод журам гаргаж тавьчихаад, иргэдийн эрх ашгийг зөрчдөг. Шинэ хууль батлагдсанаар энэ мэт зөрчил арилах боломжтой юу?

-Хууль давсан ямар нэгэн шийдвэр гэж байж болохгүй. Засгийн газрын тогтоол ч юм уу, аж ахуйн нэгж, байгууллагын захирлын тушаал, дотоод журам гээд бүгд л хөдөлмөрийн хуульд захирагдаж, зохицуулагдаж байх ёстой. Энэ асуудалд мэргэжлийн хяналтын байгууллага, холбогдох хүмүүс хяналт тавиад ажиллах бүрэн боломжтой.

-Ээлжийн амралтгай холбоотой зохицуулалт шинээр орох уу. Мөн байгууллага болгон ажилтан алдаа гаргавал цалингайн 20 хувиар торгохоос эхлээд шийтгэл ногдуулдаг. Энэ асуудлыг зохицуулах уу. Хөдөлмөрийн хууль хувийн байгууллагад бараг л хэрэгждэпүй шүү дээ?

-Ээлжийн амралттай, сахилгын шийтгэлтэй холбоотой зохицуулалтууд одоо мөрдөж байгаа хуульд ч байгаа. Шинэ хуульд ч тусгаж өгнө.

Гэхдээ ээлжийн амралттай холбоотой заалтуудыг бид энэ удаадаа хөндөөгүй.

Энэ хуулийн төслийг боловсруулахдаа ажилтан хүний нийгмийн хамгаалал, баталгаатай холбоотой заалтуудыг өмнөх хүрсэн төвшнөөс дордуулж болохгүй гэдэг зарчим барьсан. Тиймээс ээлжийн амралттай холбоотой заалтыг хөндөөгүй юм. Ажил олгогчдын зүгээс ирдэг нэг санал нь ээлжийн амралтын хугацааг богиносгох байдаг. Олон жил ажилласан хүмүүс сар гаруй, цаашлаад 45 хоног амардаг тохиолдол бий.

Үүнд шүүмжлэлтэй ханддаг ажил олгогчид бий. Гэсэн ч бид ээлжийн амралтын хоногийг өөрчлөхийг хүсээгүй.

Харин амралтын өдөртэй холбоотой нэг шинэ заалт оруулсан.

Нийтээр амрах баярын өдөр долоо хоногийн бямба, ням гарагт таарах юм бол ажлын өдөрт шилжүүлэн, нөхөн амраадаг байх заалтыг оруулж байгаа. Энэ бол цоо шинэ зохицуулалт. Бусад орнуудад ийм зохицуулалт байдаг юм билээ. Гэхдээ сая Засгийн газар хуулийн төслийг хэлэлцэх үеэр монголчууд ажиллах хэрэгтэй байна. Амралт ихэддээ гэх мэт санал гарсан. Гэсэн ч анх оруулсан саналаар нь дэмжээд, УИХ-д өргөн барихаар болсон.

Хэлэлцэх үед энэ асуудлаар Засгийн газрыг төлөөлж байр сууриа илэрхийлээдявна. Одоогийн мөрдөж байгаа хуулиар нийтээр амрах баярын амралтын хоног 14 л байгаа. Сахилгын шийтгэлтэй холбоотой заалтыг одоогийн мөрдөгдөж байгаа хуулийнхаас нэмэгдүүлсэн юм байхгүй. Сахилгын шийтгэлийг давхардуулж оноохгүй байхаар зохицуулсан.

-Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлыг иргэд маш ихээр сонирхож байна. Тэтгэврийн зээл хамгиин эрсдэлгүй зээлиин нэг. Тийм болохоор хүүг нь бууруулах бүрэн боломжтой гэж үзээд байгаа?

-Тэтгэврийн зээл гэдэг чинь арилжааны банкуудын гаргаж байгаа л бүтээгдэхүүн шүү дээ. Энэ төрлийн зээлийг банкууд олгоод, иргэд авч хэрэгцээгээ хангаж байгаа нь нэг талдаа сайн хэрэг. Нөгөө талаасаа тэтгэвэр гэдэг арилжааны банкны барьцаанд тавигдах зүйл биш. Өндөр настны сар тутмын амжиргаагаа залгуулахад зарцуулах ёстой мөнгө. Гэтэл арилжааны банкууд тэтгэвэр барьцаалсан зээлийн үйлчилгээ бий болгочихоод, ахмадууд тэгтгэвэр бага, амьдралд хүрэхгүй гэх шалтгаанаар урьдчилж зээлж авчихаад байгаа юм.

Нөгөө талаас үхтэл үр харам гэгчээр хөгшид хүүхдүүддээ тэтгэврийхээ мөнгийг зээлж өгчихөөд байгаа. Энэ нь нэг талаараа ахмадуудад дарамт болж хувирч байна.

Ер нь ийм үйлчилгээ байх нь зөв үү, буруу юу. Нэгэнт бий болчихсон үйлчилгээг буруу байна гээд шууд захиргааны аргаар хаачихаж болохгүй байна. Нэгэнт хэрэгцээ нь байгаа учраас. Ер нь бусад орнуудад тэтгэвэр гэдэг ахмад настны амин зуулгыг залгуулах хэрэгсэл.

Түүндээ л зарцуулах ёстой гэж үздэг юм билээ. Тэтгэвэр барьцаалан зээл олгох асуудлыг хориглосон орон ч байдаг. Эхнээсээ л энэ жишгээр явсан бол болох байсан. Одоо нэгэнт ийм үйлчилгээ банкууд гаргаад, ахмадууд аваад жишиг болсон учраас Засгийн газраас тэтгэврийн зээлийн хүүг бууруулах боломжийг судалж байгаа.

Уг нь энэ зээлийг тэтгэврийн сангаас аваагүй шүү дээ. Арилжааны банкны үйлчилгээ авч байгаа учраас тэдний тогтоосон хүүг өгөөд, өөрсдөө зохицоод л явах ёстой юм. Гэвч Засгийн газар бага сага оролцохгүй бол бас болохгүй байна. Өмнөх Засгийн газар зургаан сарын хугацаатай зээлийн хүүг жилийн 15 хувь болгож бууруулсан. Энэ бол сонголтоор авч болох зээл.

Хоёр жилийн хугацаатай, 18 хувийн хүүтэй зээл авах боломж бас байгаа шүү дээ. Энэ Засгийн газар зургаан сарын хугацаатай, жилийн 15 хувийн хүүтэй олгож байсан зээлийг өөрчилсөн. Хүүг нь жилийн 12 хувь, хугацааг нь жил болгож нэмэгдүүлсэн. Манай ахмадууд урт хугацаатай зээл авахыг сонирхоод байдаг юм байна. Тэтгэвэр нь бага учраас зургаан сараар зээл авахаар бага мөнгө ирдэг гээд. Энэ хэрэгцээ, шаарддагыг нь бодолцож, жил болгож сунгаж өгсөн. Хүүг нь ч бууруулсан. Цаашдаа энэ хувийг бууруулах боломжийг бас судалж байна.

-АН-ынхан халамж хавтгайрлаа гэдэг асуудлыг тавьж, мөнгөн дүн нь яаж нэмэгдсэнийг жишээ татаж хэлээд байсан. Ингэж янз бүрийн халамжийг нэмж байхаар хүн амын өсөлтөд чиглэсэн нэг том бодлого барьж болдоггүй юм уу. Тухайлбал, дөрөв дэх хүүхдийг дэмжих бодлого маш зөв юм шиг санагддаг?

-Ардчилсан намынхан МАН засаг барьснаас хойш халамж хавтгайрлаа гээд байгаа юм. Халамж хавтгайраад байгаа юм биш. Намуудын бодлогын ялгаа л харагдаж байгаа хэрэг. 

МАН зүүний чиглэлийн нам. Нийгмийн хамгааллын бодлогыг хөгжлийнхөө тэргүүн эгнээнд тавьдаг.

Ардчилсан нам бол барууны чиглэлийн, хөрөнгөлөг хэсгийг дэмждэг нам. Ийм л бодлогын ялгаа гарч байгаа хэрэг. Бид олонхийнхоо эрх ашгийг хамгаалсан, иргэдийнхээ дийлэнхийг дундаж давхаргад байлгах бодлого баримталдаг учраас нийгмийн хамгаалалд түлхүү анхаарч байгаа юм.

Түүнээс гадна, “Цалинтай ээж” хөтөлбөр, сая монголчуудыг олон болгоход л ” чиглэсэн бодлого шүү дээ. Энэ бол халамж биш. Ирэх оноос бид олон хүүхэд төрүүлж, өсгөсөн ээжүүдийн хөдөлмөрийг үнэлдэг болгоё. Төрүүлж, өсгөсөн хүүхдийн тоогоор ажилласан жилийг нэмэгдүүлэх. Хүүхдээ гурван нас хүртэл асрах хугацааны нийгмийн даатгалын шимтгэл тасалдахгүй төлөгддөг байх хуулиудыг хэрэгжүүлж эхэлнэ. Энэ бүгд хүн амын өсөлтийг, төрөлтийг дэмжсэн, халамжийн бус бодлого.

-Манай улсын залуу гэр бүлийн ихэнх хувь нь хоёр хүүхэдгүй гэсэн судалгаа байдаг. Тэгвэл “Цалингай ээж” хөтөлбөр хэрэгжүүлснээр төрөлт нэмэгдэх үү. Судалгаа хийсэн байх?

-1990 оноос өмнө айлуудын дундаж хүүхдийн тоо дөрөв байсан. Түүнээс хойш эдийн засгийн байдал бага зэрэг хүндэрсэнтэй холбоотойгоор хоёр болж буурсан. Харин одоо хүүхэд төрүүлж, өсгөсөн ээжүүдийг дэмжиж байгаа бодлогуудын ур дүнгээр төрөлт нэмэгдэж, залуу гэр бүлүүд дунджаар гурван хүүхэдтэй болж байна. Цаашид гурван хүүхэдтэй айлын тоо илүү нэмэгдэх байх.

Сая бидний гаргасан хүүхдээ гурван нас хүртэл асарч байгаа ээжийн тэтгэмжид 135 мянган эх хамрагдсан байна.

Намайг дэд сайд байх үед буюу 2005, 2006 онд жилдээ 40-50 мянган ээж төрдөг байсан. Одоо жилдээ 80 мянган ээж төрж байна. Хүүхэд төрүүлж, өсгөж байгаа ээжүүдийг дэмжиж байгаа бодлогын ачаар жил ирэх тусам төрөлт нэмэгдэж байгаа хэрэг. Төрөлт хоёр дахин нэмэгдэнэ гэдэг чинь хүн амын өсөлт тэр хэмжээгээр нэмэгдэж байна гэсэн үг.

-Цалин нэмэх боломж байгаа талаар мэдээлэл гарсан. Сая ОУВС-гийнхан ирэхэд цалин нэмэх асуудлаар ярилцана гэж байсан. Яриа, хэлэлцээр хийсэн үү. Хэзээнээс цалин нэмэх вэ?

-Энэ оны дөрөвдүгээр улирлаас төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх зөвшилцөлд хүрсэн. Тиймээс ирэх аравдугаар сараас цалин нэмэгдүүлэх арга хэмжээ авна. Цаашлаад, ирэх оноос төрийн албан хаагчдын цалинг, тэтгэврийн хэмжээг нэмэх. Итгэлцүүр хэрэглэх замаар тэтгэврийн зөрүүг ойртуулахаар төлөвлөж байна. Цалинг нэмэхдээ инфляцтай уялдуулна.

Сэтгүүлч Н.Пунцагболд

ШИНЭ МЭДЭЭ