2018.02.26
Орон нутгийн хөгжил
Хэнтий аймгийн Батноров сумын иргэд золголт хийлээ
Хэнтий аймгийн удирдлагууд тийн унжлагат хэмээх шар нохой жилдээ ахмадуудынхаа амар мэндийг эрэн мэндчилж, уулзалт зохион байгуулжээ.
Шинийн 8-ны билэгт сайн өдөр өндөр настангуудынхаа золголтыг зохион байгуулж байгаад нутгийн иргэд сэтгэл хангалуун байлаа.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Батноров сум бол түүхтэй сайхан сум. Хэзээ ч үл эвдрэлцэх нөхөрлөлийг бэлгэдсэн. Эзэн Чингис хаан Боорчитой хөхүүрийн хөндийд анд барилцсан дурсамжтай сайхан нутаг. Энэ бэлгэдлийг бодож түүхэн аялал жуулчлалын үндэсний хүрээлэн байгуулах том төсөл эхлүүлж байгаа. Энэ төслийн хүрээнд Батноров суманд андлалын өргөө баригдахаар болж байна. Энэ жил 22.5м өндөр андлалын өргөөг Батноровчууд, БОАЖЯ, Хэнтий аймгийн нутгийн зөвлөл хамтарч энэ ажлыг хийнэ. Олон жил ярьсан энэ ажлыг үндэсний хэмжээний брэнд болгож нохой жилдээ хийж бүтээх ерөөлийг өргөн дэвшүүлье.
ШИНЭ МЭДЭЭ
"Шинэ сэргэлтийн бодлого" батлагдлаа
2021.12.30
2022 онд “Шинэ хоршоо” хөдөлгөөн өрнүүлнэ
2021.12.28
Сар шинийн баяраар төрийн золголт хийхгүй
2021.12.23
Монгол улсын Ерөнхий сайдын илгээлт
2021.12.13