МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2018.04.06
Хууль, эрх зүй

Ж.Ганбаатар: ЭСЯ байгуулагдаад Эдийн засагт ямар үр нөлөө үзүүлэх вэ?

Өнөөдөр /2018.04.06/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Энэ үеэр Ж.Ганбаатар гишүүн Эдийн засгийн талаасаа тооцоо судалгаа гаргасан уу? Гэдгийг онцгойлон тодруулсан юм.

Консулын газраа байгуулаад 4-5 жил болж байгаа байх. ЭСЯ байгуулагдаад Эдийн засагт ямар үр нөлөө үзүүлэх вэ? Тооцоо судалгаа байна уу ?

Гадаад худалдааны эргэлт 600-гаад ам.доллар байгаа гэсэн мэдээлэл байна. Буруу, зөвийн сайн мэдэхгүй байна. Ийм тоо байгаа бол ЭСЯ байгуулахад үр дүнгүй зардал болно гэж бодож байна.Тогтоолын төсөл харж байхад бусад бүх улс орон ЭСЯ-тай манайх ганц Консулын газартай гэж байсан. МУ-д том,том улс орон Консулын газартай үйл ажиллагаагаа явуулж байна.

Зарим элчин сайдуудтай уулзахаар Монголд юу үйлдвэрлэж байна вэ? Юу сурталчлах вэ? гэж асуудаг. Түүхий эдээ зарж болно. Мах болон бусад олон түүхий эдээ сурталчилж болно. АНУ олон улсад түүхий эдээ сурталчилж чадаж байна.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр хариуллаа.

Киргиз улсад дэлхийн 40 гаруй орон Элчин сайдын яамаа нээж ажиллуулж байгаа. Гадаад харилцаа зөвхөн эдийн засгаас гадна улс орны өргөн хүрээг хамардаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ улстай манайх эртний анд нөхөд. Бидэнтэй адилхан ёс заншилтай цорын ганц улс. Тусгаар тогтнолоо зарлаад 20 гаруй жил болж байна.

Бид энэ цаг үед Киргиз улсаар дамжуулан бусад оронтой гадаад бодлогоо идэвхжүүлэх шаардлагатай байгаа.

Нөгөө талаар энэ бүс нутгийг дайраад нэг бүс, нэг зам гэсэн нефть, хий, газ гээд төмөр замын томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа. Энэ улс Евро Азийн эдийн засгийн гишүүн мөн Шанхайн хамтын ажиллагааны гишүүн орон. Эдийн засгаас гадна гадаад бодлогын үүднээс Консулаа өргөтгөж байгаа. Төв ази дахь гадаад бодлогоо бид идэвхжүүлэх шаардлага байгаа.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар

Эдийн засагжуулахыг нэг номерт тавь гэж хэлээгүй. Тусгаар тогтнол, язгуур эрх ашиг, Үндэсний аюулгүй байдал нэг номерт байх нь зөв. Гэхдээ эдийн засгаа тооцоолох хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Аливаа асуудалд бодитой хандах хэрэгтэй. Киргизийн ард түмнийг их, багаар нь ярьсан гишүүн энд байхгүй.

ШИНЭ МЭДЭЭ