МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2018.04.06
Хууль, эрх зүй

Б.Баттөмөр: ЭСЯ нээж, хаах асуудал ямар бодлогоор зохицуулагдаж байна вэ?

Өнөөдөр /2018.04.06/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

 Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр

Консулын газар нээгээд 4 жил болсон байна. МУ-ын эдийн засагт ямар ач холбогдолтой ажил хийгдсэн бэ? 40 гаруй орон ЭСЯ нээчихлээ. Манайх нээх ёстой гэж байна. Бусад улс оронтой харьцуулах хэрэггүй. ЭСЯ нээж, хаах асуудал ямар бодлогоор зохицуулагдаж байна вэ? Киргизээр дамжиж байгаа бодлого манайд орж ирэх гэж нилээн юм болох байх. Хол харагдаад байна.

Мөнгөний асуудал яригдаж байна. Гадаад худалдааг эдийн засагжуулж, үр ашигтай болгох талаар бодох хэрэгтэй. Асуудалд бодитой хандах хэрэгтэй. Удахгүй хэдэн сарын дараа төсөв яригдана шүү дээ. МУ-д ашигтай гэрээ, хэлэлцээр юу байна вэ? МУ-алдагдалтай төсөвтэй. Гадаад харилцааг эдийн засагжуулахад анхаарч хийгдсэн ажил байна уу? ЭСЯ-дууд өөрөө өөрсдийгөө санхүүжүүлээд явах хэрэгтэй

 УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр хариуллаа
Улсынхаа аюулгүй байдлыг бид улс төр, дипломат аргаар авч явна

Монгол улс маш хүчтэй дипломат бодлого явуулах хэрэгтэй. Зах зээлд гарахад Евро Азийн бүс нутагтай хамтарч ажиллах хэрэгтэй. Ирээдүйн бодлого төлөвлөгдөж байна. Бид хөрш оронтойгоо харилцаагаа хөгжүүлэх шаардлагатай. Нэг талаас түүхэн ах дүүс. Нөгөө талаасаа манай хоёр улсын хувь тавилан адилхан. Гадаад бодлогоор дэмжиж ажиллаж, Төв Ази дахь  харилцааг дэмжих хэрэгтэй. Улсынхаа аюулгүй байдлыг бид улс төр, дипломат аргаар авч явна

ШИНЭ МЭДЭЭ