МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2018.04.06
Хууль, эрх зүй

Б.Энх-Амгалан: Бид Евро Азийн эдийн засгийн комиссод орохгүй бол ажил явахгүй байна

Өнөөдөр /2018.04.06/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Монгол улс тусгаар улс, Киргиз улс тусгаар улс энэ хоёр улсын хооронд дипломат харилцааны цаашдын хөгжил, суурь тавигдаасай гэж хүсэж байна. Гишүүд энэ асуудал дээр дэмжиж өгөөрэй гэсэн саналыг хэлсэн юм.

 2014, 2015 оноос эхлэн ОХУ-д бараа бүтээгдэхүүн оруулах, Зүүн хойд Хятадын бүс нутагтай  хамтарч ажиллах Эдийн засгийн чуулга уулзалтад оролцож, Монголын талын ажлын хэсгийн даргаар ажиллаад явж байна. Манай улс хүсээд байгаа зах зээлдээ орох гэхээр Евро Азийн эдийн засгийн комиссод орохгүй бол ажил явагдахгүй байна. Шанхай хамтын ажиллагааны байгууллагат бас орох л хэрэгтэй болдог.

Манайх түүхий эдээ зах зээлд гаргах хэрэгцээ байна. Харин Киргиз улс энэ хоёр байгууллагын гишүүн, манай улсыг дэмжиж ажилладгийн хувьд ЭСЯ байгуулахад эдийн засгийн хохирол амсахгүй, олон талын ач холбогдолтой. Бид түүхийн холбоотой улс. Цагаадайн хаант улсын туурь Киргизэд байна. Монголын их хаадын түүх байдаг энэ газруудад соёлын харилцааг тогтоох хэрэгтэй. Тэгэж байж МУ түүхээ дэлхий нийтэд баталгаажуулж авна.

Сүүлдээ Чингис хааныг булаацалдсан улс олон боллоо. Монголын их түүхийг баталгаажуулж, эсгий туургатантайгаа бүх талын хамтын ажиллагааг сайжруулахад соёл урлаг, эдийн засгийн хамтын ажиллагааг сайжруулахад ЭСЯ-ны статус   хэрэгтэй байдаг.  Гадаад харилцааны бодлого байх хэрэгтэй. Монгол улс тусгаар улс, Киргиз улс тусгаар улс энэ хоёр улсын хооронд маш том дипломат харилцааны цаашдын хөгжил, суурь тавигдаасай гэж хүсэж байна. Гишүүд энэ асуудал дээр дэмжиж өгөөрэй.

ШИНЭ МЭДЭЭ