МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2018.06.14
Улстөр

Ё.Баатарбилэг: УИХ дэггүй болчихоод энэ хуулийн төслийг хэлэлцээд байгаа биш

Өнөөдөр УИХ-ын чуулганаар УИХ -ын гишүүн Д.Хаянхярваагийн өргөн барьсан УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Тус хуулийн төсөлд УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдаанд хүндэтгэх шалтгаангүйгээр 3/1-ээс илүүтэй хугацаагаар суугаагүй бол тухайн гишүүнийг эргүүлэн татах заалт оруулсан байгаа юм. 

Төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийллээ. 

Хуулийн төслийг дэмжиж байна. УИХ дэггүй болчихоод энэ хуулийн төслийг хэлэлцээд байгаа биш. Харин ч энэ УИХ сайн ажиллаж байгаа гэж үзэж байна.

Өчигдөр, уржигдар хоёр өдөр Ази, Номхон далай 10 гаруй улсын 40 гаруй парламентын төлөөлөгчид УБ хотод ирж, өндөр хэмжээний зөвлөгөөнийг зохион  байгууллаа. УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг гарч, ажлын хэсэг, УИХ-ын Тамгын газар энэ арга хэмжээг өндөр хэмжээнд зохион байгуулж чадсан. УИХ-ын дарга, ажлын хэсгийн гишүүд, тамгын газрын ажилчиддаа талархал илэрхийлж байна.

Тэгэхээр УИХ-ын гишүүд өөрсдөө "УИХ-ын ажлаа муу хийж байна" гэж хэлээд байдгийг би ойлгодоггүй. Тэдгээр гишүүд өөрсдөө хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэг байх хэрэгтэй. Энэ тал дээр тодорхой заалт энэ төсөлд бий юу?  Нөгөө талаараа санал өгөх хүний кноп дарахгүй байх, ирц идэвхээ сайжруулах дээрээ энэ хуульд дэг учраас сайн тусгаад өгөх хэрэгтэй. Мөн хууль батлах, хуулийн хэрэгжилтийг шалгах тал дээр хугацааны асуудал бага байдаг. Үүнийг төсөлд хугацааг нэмэх тал дээр анхаараарай. Мөн ажлын хэсэг байгуулагддаг, гишүүд бүрэн эрхийнхээ хүрээнд ажлын хэсэгт ордог. Харийн ажлын хэсгийнхээ хуралд ирдэггүй. Үүнийг мөн хуулийн төсөлд анхаарч тусгаарай. 

ШИНЭ МЭДЭЭ