2018.06.15
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Б.Бат-Эрдэнэ: Эдгээр төрийн өмчийн хувьчлал дээр эргэлзээ, хардлага байна

Өнөөдөр /2018.06.15/ УИХ-ын нэгдсэн чуулганаар “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ энэ хувьчлалуудыг яагаад заавал хийх хэрэгтэй байгааг тодруулсан юм.

Б.Бат-Эрдэнэ: Өмч хувьчлалын асуудалд нилээд анхааралтай хандах хэрэгтэй. Энэ 20 жил явж ирсэн зүйл бол төрийн болон нийтийн өмчийг цөөн хэдэн гэр бүлийн мэдэлд шилжүүлээд. Нийтээрээ ядуу, зүдүү, цаашлаад улс гэрийн маань хувь заяа, тусгаар тогтнол хаашаа явах уу гэдэг асуудал босож ирээд байгаа учраас болгоомжтой хандах ёстой байхаа.

Нэг зүйлийг асуумаар байна. Эдгээр төрийн өмчийг зайлшгүй хувьчлах ямар шаардлага байгаа юм бэ? эндээс харахад МИАТ-аас бусад нь төрд ачаа дарамт болохооргүй компаниуд байх юм. Өмнө нь МИАТ-ын 49 хувийг ярьж байхдаа стратегийн хөрөнгө оруулагчдад хувьчилъя гэж ярьж байсан. Төрийн банкыг 500 тэрбум төгрөгөөр Японы компанид хувьчлах тухай өмнө нь ярьж байсан. Гэтэл өнөөдөр 75 тэрбум төгрөгөөр хувьчлах тухай ярьж байна. Энэ мэтчлэн эргэлзээ байгаа юм. Сонгуулийн жил удахгүй боллоо шүү дээ. Ийм хардлага, сэрдлэг дагуулсан зүйл хэрэг байна уу? гуя дагаж хүзүү гэгчээр аймгуудын баахан АЗЗА компаниудыг дагуулаад оруулаад ирэх юм. 

ШИНЭ МЭДЭЭ