МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2018.06.19
Хууль, эрх зүй

Шүүх болон хууль сахиулах байгууллагуудын нэгдсэн e-justice.mn сайт нээлтээ хийлээ

Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын мэдээллийн нэгдсэн сайт нээлтээ хийлээ. Энэхүү сайтад аливаа хэргийн материал цахим хэлбэрээр байрших юм. 

E-justice.mn мэдээллийн сан нь шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын ажлын уялдаа, холбоог сайжруулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны менежментийг сайжруулан, хялбаршуулах, цахим мэдээллийн тогтолцоог бий болгоно. Өөрөөр хэлбэл аливаа хэрэг маргааны зарим материал болоод мэдээлэл e-justice.mn сайтад байрших юм. Ингэснээр хэргийн материал хаана хэрхэн шалгагдаж байгаа талаарх мэдээллийг иргэд хялбар аргаар мэдэх боломж бүрдэнэ гэдгийг албаныхан хэлж байна. 

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: Иргэн хүн гомдол гаргагч, тухайн хариуцагч холбогдогчид өөрийн гомдлоо ямар шатанд явж байгааг харах боломжийг бүрдүүлэх зорилготойгоор гаргасан. 

ШИНЭ МЭДЭЭ