2018.08.15
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
С.Чинзориг: Амжвал ирэх долоо хоногтоо багтаан цалин нэмэгдүүлэх асуудлыг Засгийн газарт оруулн
Засгын газрын өнөөдрийн хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг шинээр байгуулж буйтай холбоотойгоор уг газрын чиг үүрэг, үйл ажиллагаа, бүтэц орон тооны талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээлэл өглөө.
Тэрбээр “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг манай яамны дэргэдэх Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн батлагдсан төсөвт зохицуулалт хийх замаар байгуулж нийт 35 орон тоотой ажиллуулахаар шийдвэрлэлээ. Төсвөөс нэмэлт хөрөнгө гаргах шаардлагагүй гэсэн үг юм.
Уг агентлаг байгуулагдсанаар хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлж, нийгмийн үйлчилгээнд тэгш хамруулан хөгжүүлэх, хөдөлмөр эрхлэх чадвартай иргэдэд ажил хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх, тэдэнд ээлтэй, хүртээмжтэй орчин, нийгмийн зөөлөн дэд бүтцийг бий болгох, тэдний нийгмийн хөгжил дэх оролцоог хангах талаар ихээхэн эерэг өөрчлөлт гарна гэж бид үзэж байгаа.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар өмнө нь Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвийн харьяанд ажиллаж байсан Протез, ортопедийн үйлдвэр, Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургууль, Сэргээн засах төв гэсэн улсын төсөвт гурван үйлдвэрийн газрын үйл ажиллагааг хариуцан ажиллана гэлээ.
Дараа нь ХНХ-ын Сайд С.Чинзоригсэтгүүлчдийн асуултад хариуллаа.
- Олон улсын валютын сангийн төлөөлөгчид буцсан уу, Цалин нэмэгдүүлэх асуудлаар зөвшилцсөн болов уу?
- Олон улсын валютын сангийн төлөөлөгчид өнгөрсөн долоо хоногийн Мягмар гарагт буцсан. Манай яамны зүгээс ирэх долоо хоногийн эхээр гурван талт улсын хэлэлцээрээ эхлүүлэхээр МҮЭХ-той ярилцаж байна. Амжвал ирэх долоо хоногтоо багтаан цалин нэмэгдүүлэх асуудлыг Засгийн газарт оруулна.
- МСҮТ-ийн оюутнуудад 70 мянган төгрөгийн тэтгэлэг олгодог болох асуудал яригдаж байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч?
- 2019 оны төсөвт 17 орчим тэрбум төгрөг суулгаж, МСҮТ-ийн оюутнуудад сар бүр 70 мянган төгрөгийн тэтгэлэг олгох асуудал яригдаж байна. Энэ асуудал бараг бидний саналын дагуу шийдэгдэх байх гэсэн хүлээлттэй байгаа.
ШИНЭ МЭДЭЭ
Арвайхээр хот хүүхдийн номын ордонтой боллоо
2018.11.29
Сант сум 75 хүүхдийн шинэ Цэцэрлэгтэй боллоо
2018.11.27