МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2018.10.11
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

М.Билэгт: Энгийн иргэд ч хохирч байна

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Цэргийн албан хаагч нарын тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үеэр М.Билэгт гишүүн дараах асуултыг асуулаа.

УИХ-ын гишүүн М.Билэгт:

2019 оны 1-р сарын 1-ээс хэрэгжих Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар тасралтгүй ажилласан 7 жилийн дунджаас тэтгэвэр тогтоохоор болсон. Өнөөдөр цэргийн албан хаагчид тусдаа хуулийн төсөл оруулж ирээд шийдвэрлэлээ гэхэд энгийн иргэд 7 жилийн дунджаараа тэтгэвэрээ тогтоолгох болж байна. Энэ бол ялгавартай хандаж байгаагын илрэл. Яагаад ингэж байгаа юм бэ?

Түүний асуултанд ХНХ-ийн сайд С.Чинзориг дараах хариултыг өглөө.

ХНХ-ийн сайд С.Чинзориг:

Ингэж тогтоох болсон нь 2 шалтгаантай юм.

  1. НД-ын сангийн алдагдал өндөр байна. ОУВС, Дэлхийн банк, Олон улсын донор байгууллагуудын өмнө алдагдлыг бууруулах үүрэг хүлээж байгаа. ДНБ-д Нийгмийн даатгалын сангийн алдагдлын эзлэх хувийг 2%-иас хэтрэхгүй байх үүрэг хүлээсэн.

  2. 1 даатгуулагчид оногдож байгаа тэтгэвэр авагчийн харьцаа их өндөр байна. 1 нийгмийн даатгал төлөгчид 4 тэтгэвэр авагч ноогдож байна. 2030 оноос эхлэн энэ тоо 7 болж, цаашлаад 9 болох прогноз байгаа.

2018 онд ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдах хүрээнд Нийгмийн даатгалын сангийн алдагдлыг бууруулах зорилгоор 2 сонголтын аль нэгийг хийх болсон. Тэтгэвэрийн насыг нэмэх эсвэл бидний хийгээд байгаа тэтгэвэр тогтоох жилийг 2019 онд 6, 2020 онд 7 жилийн дундаж болгох байсан. Үүнээс 7 жилийн дунджаас тооцдог болох сонголт хийж хуульд өөрчлөлт оруулсан.

 

 

 

ШИНЭ МЭДЭЭ