МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2018.10.12

Ё.Баатарбилэг: МИАТ-ын ажилчдын эрх ашиг чухал юмуу? Нийт Монголчуудын эрх ашиг чухал юмуу?

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Дэлхийн худалдааны байгууллагын "Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр"-т Монгол Улс нэгдэн орох тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Хуулийн төслийг Засгийн газраас 2018 оны 09 сарын 06-нд өргөн мэдүүлсэн байна. 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг хэд хэдэн асуудлаар асуулт асуулаа. 

Иргэний нисэхийн салбар сүүлийн 20 гаруй жилд маш их ухралт гарсан. Монгол улс бүх сүм, аймагтаа нислэгтэй, иргэдийн амьжиргаатай уялдсан билетийн үнэтэй байсан. Одоо хумигдсаар байгаад ганц компани, 6 онгоцтой болсон. Тэгээд МИАТ-ын нислэг гэхээр цагаасаа хоцордог, очсон газрынхаа хамгийн ядмаг хэсэгт буудаг. Тэгсэн хэрнээ билет нь өндөр үнэтэй,  Шинэ онгоцоороо Монгочууддаа үйлчилдэггүй.  Монголчууддаа дандаа хуучин онгоц нь явдаг. 

Тэгээд МИАТ-ын тухай ярихаар МИАТ-аа дампууруулах  гэлээ гэдэг. Яг Эдийн засгийн үр ашгаа хэрхэн нэмэгдүүлж байна гэхээр тодорхойгүй. Олон улсын туршлага харахад ийм хэмжээний компанид 200-300 ажилтан л хангалттай байдаг юм байна лээ. Гэтэл одоо 800 аад ажилтантай. Өнөөдөр тэдгээр ажилчдын эрх ашиг чухал юмуу, нийт Монголын ард түмний эрх ашиг чухал юмуу

Шинэ сайд Нисэхийн либералчлалыг үргэлжлүүлнэ гэж байна лээ. Үүнийгээ сайн хийх хэрэгтэй. Шинэ нисэх буудлаа ашиглалтад оруулах хэрэгтэй. Хуучин нисэх буудлаа үр ашигтай ашиглах тал дээр ямар байр суурьтай байна вэ?

ШИНЭ МЭДЭЭ