МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2018.10.12
Зам, Тээвэр

Ж.Ганбаатар: МИАТ-ийн тийзний үнэ бусад авиа компаниудынхаас 3,5 дахин үнэтэй байна

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Дэлхийн худалдааны байгууллагын "Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр"-т Монгол Улс нэгдэн орох тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Энэ оны 5-р сард Зам тээврийн хөгжлийн сайдад Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Ш.Раднаасэд нар  "Төрөөс агаарын тээврийн салбарт баримтлах бодлогын талаар асуулга" тавьсан. Асуулгын хариуг яаралтай өгөхийг хүслээ.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

МИАТ-ын тийзний асуудлаар асуулга тавьсан. Асуулгын хариуг та өгөөрэй. Шаардлагатай бол УИХ-аар хэлэлцүүлнэ. МИАТ дээр олон асуудал байгаа ч хамгийн гол нь дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад хэт өндөр үнэтэй тийз зарж байгаа шүү дээ. Таны сая хэлсэн тийзний үнэ сая би утсаар яриад тийз авая гэхэд хэлсэн үнэнээс зөрж байна. Хүмүүс гадаадруу тансаглах гэж, мөнгө нь илүүдэд яавж байгаа биш л дээ.

Солонгосын авиа компаниуд монголын нислэгийг авах асар их сонирхолтой байдаг. Учир нь ашигтай ажиллана гэж үзээд байна. бусад авиа компаниудын тийзний үнийг судлаад үзэхээр дундаж нь 200 ам.доллар л байгаа юм. Гэтэл МИАТ 700 ам.долларын үнэтэй. 3,5 дахин илүү үнэтэй тийз зарж байна.

Зам тээврийн хөгжлийн сайд нар энэ асуудалд тайлбар хэлээд л байдаг. Гэхдээ асуудал урагшаа явдаггүй.

  1. Солонгосруу нислэгт хоол идэхгүй байя. Тийзний үнэ хэд вэ? 200 ам.долларлуу очих уу?

  2. Энэ хэлэлцээр үнэхээр ашигтай байсан л юм бол 1996 оноос хойш өнөөдрийг хүртэл яагаад нэгдэхгүй байсан юм бэ?

Ж.Ганбаатар гишүүний асуултанд Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар хариулт өглөө.

Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар:

Тийзний үнийг бууруулах чиглэлд ажиллаж байгаа. Ажлын хэсэг гараад тийзний үнэд нөлөөлж байгаа нөхцлүүдийг судалж байна. Харин хэлэлцээрт өнөөдөр нэгдэх болсон шалтгаан нь хэлэлцээрт байгаа нөхцөлүүд одоо л манай улсад үүсэж байна. Жишээ нь онгоц угсрах, засварлах гэх мэт асуудал байна.

 

ШИНЭ МЭДЭЭ