МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2018.10.18
Эдийн засаг, Худалдаа

Ё.Баатарбилэг: Олон жил гацсан ажлуудаа гүйцээх санхүүжилт төсөвт оруулах ёстой

Өнөөдөр /2018.10.18/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газраас 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Хэлэлцүүлгийн үеэр гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

“2019 оны төсвийг ирэх жил тодотгох уу? 2016-2017 оны төсвийн тоог тулган харж байхад 2019-2020 оны тоо нилээд өөдрөг тусгагдсан байна. Олон жил дамнасан хөрөнгө оруулалтын ажлууд гацсан. Хэд хэдэн ажил бий. Гэтэл энэ төсөвт орж ирээгүй байна. Эдгээрийг орлогоо тооцоод ирэх жилийн төсөвт оруулаад явах боломж бйна уу?”

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

“Төсөв тодотгохгүй гэдгээ өмнө нь хэлж байсан. Өнөөдрийн хувьд УИХ-д Засгийн газраас өргөн барьсан Татварын банц хууль, одоо хэлэлцэж байгаа 2019 оны улсын нэгдсэн төсвийг өргөн барьснаар нь баталж чадвал 90 хувийн магадлалтайгаар төсөвт тодотгол хийхгүй байж чадна. Хэдийгээр орлого чанга байгаа ч Сангийн яам бүрдүүлэхээр ажиллах болно. Харин олон жил хүлээгдсэн царцсан бүтээн байгуулалтыг явуулахыг дэмжиж байгаа. 2020 он гэхэд бүгдийг нь дуусгана.”

ШИНЭ МЭДЭЭ