МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2018.10.19
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Б.Бат-Эрдэнэ: Тэтгэврийн зөрүүг яаж арилгах гэж байна вэ?

Өнөөдөр /2018.10.19/ УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын өргөн мэдүүлсэн Цэргийн албан хаагч нарын тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж, баталлаа. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

“1990-ээд онд 40-өөд насны эмэгтэйчүүдийг 4 хүүхэд төрүүлсэн гээд эрт тэтгэвэрт гаргасан. Тэдний тэтгэвэр өнөөдөр эдийн засгийн нөхцөлтэй харьцуулахад туйлын бага байна. Энэ тал дээр Засгийн газа, ХНХ-ийн яамнаас ямар бодплого барих вэ? Тэтгэвэр авч чадахгүй олон хүмүүс байна. 1990-ээд оноос бүх зүйл замбараагүй байсан тэр үед архиваас материал нь олдохгүй хүнд байна. цөөхөн хүний асуудал биш маш олон хүнийг хамраад байна. Энэ ялгаа, зөрүүтэй тэтгэвэр, огт тэтгэвэр авдаггүй хүмүүсийнхээ нийгмийн хамгаалал, баталгааг хэрхэн шийдэх гэж байна вэ?”

зэрэг асуулта асуула. Түүний асуултанд ХНХ-ийн сайд хариуллаа.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг:

“Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн талаар багц хуулиуд удахгүй орж ирнэ. Энэ хүрээнд таны хэлж байгаа олон зүйлс өөрчлөгдөнө гэж найдаж байгаа. 2019 оны төсөвт 119,5 тэрбум төгрөгийг тусгасан. Энэ хөрөнгөнд багтаан ирэх оны 2-р сарын 1-ээс эхлэн тэтгэврийг нэмэгдүүлнэ гэж найдаж байгаа. Мөн халамжийн тэтгэврийг ирэх оны эхнээс нэмэгдүүлэхээр 22 тэрбум төгрөг төсөвлөөд байна. мөн доод тэтгэврийг нэмэгдүүлэх санал явж байгаа ч сөрөг тал үүсгэх эрсдэл байгаа юм. Тэрийг бас анхаарч байна.”

 

 

ШИНЭ МЭДЭЭ