МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2018.10.26
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Б.Баттөмөр: Татварын орлого бүрдүүлэлтээ анхаараарай

Өнөөдөр /2018.10.26/ УИХ-ын нэгдсэн чуулганаар ЖДҮ-ийг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж байна. Хуулийн төслийн талаар ЭЗБХ-ноос гаргасан санал тус бүрээр санал хураалт явуулж, гишүүд байр сууриа илэрхийлж байна.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

“Татварын хөнгөлөлт үзүүлж, хувь хэмжээг багасгана гэдэг нь өрсөлдөөнийг дэмжиж байгаа нь цаг үеэ олжээ. Болгоомжлол байна.

  1. ААНОАТ тушаадаг 93 мянган ААН байдгаас 91 мянга нь энэ хуульд хамаарч байна. Татварын шинэ хуулиар татварт ноогдох орлогын хэмжээ 6 тэрбумаас доош бол 10-аас доош орж байгаа. Тэгхэээр татварын орлого бүрдэлтэнд эрсдэл үүсэх эрсдэл бий.

  2. Төрийн банк бий. Арилжааны банкуудтай өрсөлдөж үйл ажиллагаа явуулж байна. Энэ банкыг үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд үйл ажиллагааг нь чиглүүлмээр байна. Урт хугацаатай бага хүүтэй зээл олгодог болгомоор байна.

  3. Сангийн яамнаас орж ирж байгаа татварын тайланд ЖДҮ эрхлэгч тайлангийн дүнгийн 90 хувийг буцааж өгнө гэсэн.  ЖДҮ-ийн тухай хууль болон Татварын багш хууль яригдаж байгаа нэг цаг хугацаанд татварын тайлантай холбоотой асуудлыг нэг дор шийдэх нь зүйтэй”

ШИНЭ МЭДЭЭ