2018.10.29
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс
ЖДҮ-ийн зээлийг банкаар дамжуулан, Ерөнхий сайдын дэргэдэх зөвлөлийн шийдвэрээр олгох тухай ярьж эхэллээ
ЖДҮ-ийг дэмжих тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Нэг сайдын тушаалаар зээл олгохыг болиулж, Ерөнхий сайдын дэргэдэх зөвлөлөөр баталдаг болгох, 250 сая төгрөгөөс дээшх зээлийг банкны зарчмаар олгодог болох саналыг оруулжээ. Гэвч хуулийн хэлэлцүүлгийн явцад АН бүлгээс 5 хоногийн завсарлага авсан учир хэлэлцүүлгийг хойшлуулав.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: 250 сая төгрөгөөс дээшхи зээл банкаар дамжихаар хуульчилагдана. Хэдэн тэрбум төгрөгийг шууд нэг компани авдаг байдалд цэг тавина. 250-аас доошхи нь сангаар дамжина. Банкны шаардлага өндөр учир санд мөнгө байх шаардлагатай.