МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2018.10.30
Орон нутгийн хөгжил

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум ирэх жилээс шилэн кабельд холбогдоно

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум төв газраас алслагдан оршдог. 4000 гаруй хүн амтай.

Хүн амынх нь дийлэнх нь бэлчээрийн мал аж ахуй эрхлэн амьдардаг. Өнгөрсөн жилүүдэд тус суманд улсын төсвийн хөрөнгөөр багагүй ажлууд хийгджээ. Тухайлбал 2.5 сая төгрөгийн өртөг бүхий цэцэрлэгийн эдлэл хэрэгслийг хангасан байна. Мөн эмнэлгийг фургон машинтай болгожээ. Интернетгүй учраас төрийн зарим үйлчилгээ хүртэх боломжгүй байгаагаа иргэд учирлалаа. 

Сумын хувьд шилэн кабельгүй учраас төрийн мэдээ, мэдээлэл зэргийг тухай бүрт нь авах боломжгүй юм байна. Ирэх онд сумыг шилэн кабельд холбох ажлыг эхлүүлэхээр болжээ. Үүний төсөвт өртөг нь 720 сая төгрөг юм байна. 

Сумын сургуулийн өмнөх боловсролын байгууллагад хамрагдах хүүхэд 90 гаруй хувьтай. Ирэх жил 320 хүүхдийн багтаамжтай сургуулийн барилгыг эхлүүлэх юм байна. Цаг уурын судалгаа шинжилгээний байр ашиглалтын хугацаа дуусч шинэчлэн барих зайлшгүй шаардлагатай болсныг албаныхан учирлаж байна. Үүнийг нь 2020 оны улсын төсөвт багтааж өгөхөөр ажиллана гэдгээ тойргоос сонгогдсон гишүүн Л. Мөнхбаатар иргэддээ уламжиллаа. 

ШИНЭ МЭДЭЭ