С.Амарсайхан: Хотын даргыг огцруулах асуудлыг НИТХ 15 хоногт багтаан хэлэлцэнэ
2018.11.14
Улстөр

С.Амарсайхан: Хотын даргыг огцруулах асуудлыг НИТХ 15 хоногт багтаан хэлэлцэнэ

Хотын дарга С.Батболдыг огцруулах асуудал яригдаж байгаа. Тодруулбал, МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаас хотын дарга С.Батболдыг огцруулах шийдвэрийг гаргаж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хотын даргад хариуцлага тооцох тухай бичигт гарын үсэг зураад байгаа юм.

Энэ талаар НИТХ-ын дарга С.Амарсайханаас тодрууллаа.

-МАН-ын Удирдах зөвлөлөөс Хотын даргыг огцруулах асуудлыг хүргүүлсэн. НИТХ хэзээ хуралдах вэ?

-НИТХ-д Монгол Улсын Ерөнхий сайд болон МАН-ын Удирдах зөвлөлөөс энэ асуудлаар албан бичиг ирсэн байгаа. Хотын даргыг огцруулах асуудлыг НИТХ 15 хоногт багтаан хэлэлцэнэ. Ээлжит бус хуралдаан зарлана. Бид Тэргүүлэгчдийн хурлаараа эхлээд хэлэлцэх юм.

-НИТХ хотын даргын ажлыг хэдэн хувийн биелэлттэй гэж дүгнэж байгаа вэ?

-Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн биелэлт, Үндсэн чиглэлийн явц 80 хувьтай, хангалттай явж байна гэж НИТХ үзсэн. Харин Ерөнхий сайд хангалтгүй ажилласан гэж үзээд огцруулах албан бичгийг ирүүлсэн байх гэж үзэж байгаа. Тиймээс энэ асуудлыг бид  холбогдох журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ.

Т.Гэрэл

ШИНЭ МЭДЭЭ