МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2018.11.15
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

Б.Баттөмөр: Мэдээллийн технологийг бүх байгууллага, иргэн ашиглаж байна

Өнөөдөр /2018.11.15/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Харилцаа, холбооны тухай хуулийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

“Харилцаа холбооны тухай хууль мэдээллийн технологийн салбарт тулгамдаж байгаа асуудлуудаа шийдэж чадах уу гэхэд эргэлзээтэй байна. Мэргэжлийн хүмүүстэй уулзаж сайн хууль гаргахгүй бол дутуу дулимаг юм гаргах хэрэггүй. Мэдээллийн технологийн асудит хийх хэрэгтэй байна. Өнөөдөр Монгол Улсын мэдээллийн технологийн салбар ямар түвшинд байна. Программ хангамжаа хэрхэн хийх юм. Албан ёсны зөвюшөөрөлтэй байх юм уу? гэх мэт.

Мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх тухай НҮБ-ын 2030 оны тогтвортой хөгжлийн баримт бичиг гарсан. Үүнд харилцаа холбоо, мэдээллийн технологийн хөгжлийн талаарх хэд хэдэн заалт бий. Түүнтэй уялдуулах ёстой. Мэдээллийн технологийн хууль гэж байхгүй. Харилцаа холбооны тухай хуулиар зохицуулагдаж байгаа. Аль ч газар мэдээллийн технологи дээр тулгуурлан ажил явагддаг болсон. Мэдлэгийн эдийн засаг гэж бий. Энэ ч мэдээллийн технологи дээр тулгуурлан хийгдэж байгаа юм. Тиймээс энэ хуульд анхаарлаа сайн хандуулах ёстой.”

ШИНЭ МЭДЭЭ