МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2018.11.30
Улстөр

Ж.Ганбаатар: УИХ-аас үл хамаарч амьдралаа авч явдаг нийгмийг бүтээнэ

Өнөөдөр үдээс хойш /2018.11.30/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Засгийн газрыг огцруулах бичигт 27 гишүүн гарын үсэг зурж, 2018 оны 11 сарын 19-ний өдөр УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн юм. Хуулийн дагуу асуудлыг өнөөдөр эцэслэн шийдэх ёстой. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

“Монголын ард түмэн шударга ёсыг хүсч байна. Өнөөдрийн энэ хэрүүлийн асуудлыг Монголчууд бүү үзээсэй. Үл тоогоосой гэж хүсч байна. Энэ танхимд хэн юу  ч гэж байсан түүнээс нь үл шалтгаалах байдлаар ард иргэд амьдралаа аваад явдаг нийгмийг бий болгохын төлөө залуу гишүүд ажиллана. Тийм нийгэм удахгүй бий болно. Олон улсад энгийн логикоор шийдэгддэг асуудал ингэж асуудал үүсгээд байгааг иргэд хараад бухимдаж, гайхаж байгаа юм.

Өнөөдрийн байдлыг хараад, өөрийгөө төр гэж цоллоод, чангаар ярьж байгаа нөхдийг хараад ичиж байна. Засгийн газар цаашид ажиллах ёстой. Тогтвортойгоор дэмжих ёстой. Би тэр талд зогсоно.”

ШИНЭ МЭДЭЭ